УНИВЕРСИАД 2017: Волейболын тэмцээний нээлт боллоо.
Монголын оюутны спортын "Универсиад-2017" IV их наадмын волейболын тэмцээний нээлтэнд Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Энхтуяа, Л.Эрдэнэпүрэв, Монголын волейболын холбооны ЕНБДарга Бат-энх, их, дээд сургууль, коллежийн багш, дасгалжуулагч нар оролцлоо. Энэ удаагийн наадамд16 их, дээд сургуулийн эрэгтэй 16, эмэгтэй 14 баг, нийт 30 багийн 370 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээн 3 сарын 06-12-ний өдрүүдэд ШУТИС-ийн зааланд үргэлжлэн явагдаж байна.