​УНИВЕРСИАД 2017: ВОЛЕЙБОЛЫН АВАРГУУД ТОДОРЛОО



Монголын оюутны спортын “Универсиад” дөрөвдүгээр их наадмын волейболын тэмцээн 03 дугаар сарын 06-12-ний өдрүүдэд ШУТИС-ийн зааланд амжилттай зохион байгуулагдан дүнгээ гаргалаа. Тэмцээнд 16 сургуулийн баг тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэй багаас С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС баг тамирчид нэгдүгээр байр, Ч.Ням дасгалжуулагчтай ШУТИС хоёрдугаар байр, Ц.Батбаатар дасгалжуулагчтай ИЗОИУС гуравдугаар байруудыг эзэллээ. Эмэгтэй багаас 1-дүгээрбайрыг Ч.Ням дасгалжуулагчтай ШУТИС, 2-дугаар байрыг Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, 3-дугаар байрыг Б.Хэрлэн дасгалжуулагчтай УБТДС-ийн баг тамирчид тус тус эзлэн их наадмын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр ШУТИС, МУИС, ҮБТДС тус тус эхний гурван байрт шалгарлаа. Оюутны спортын их наадмын волейболын тэмцээний хаалтын үйл ажиллагаа 2017 оны 3дугаар сарын 12-ны өдөр ШУТИС-ийн зааланд болж эхний байруудад шалгарсан оюутан тамирчдад шагналыг гардуулсан.

Их наадамд оролцсон их, дээд сургуулиудын нэгдсэн дүн:

1-р байр ШУТИС

2-р байр МУИС

3 байр ҮБТДС

4-р байр ИЗОУИС

5-р байр ХААИС

6-р байр МУБИС

7-р байр АВАРГА ДС

8-р байр ҮБХИС

9-р байрАШУҮИС

10-р байр МОН-АЛТИУС

11-р байр МАНДАХ БҮРТГЭЛ

12-р байр МҮИС

13-р байр СЭЗИС

14-р байр ХСИС

15-р байр ЧИНГИС ХААН ДС