Универсиад 2015 наадмын футзалын тэмцээний техникийн зөвлөгөөн боллоо.



Универсиад 2015 наадам хаврын энэ өдрүүдэд амжилттай үргэлжилж энэ долоо хоногт 3 төрлийн тэмцээн сагсан бөмбөг, аэробик, футзалын төрлөөр явагдаж байна.

Өнөөдөр 2015 оны 04 сарын 16-ны 14:00 цагт Спортын төв ордонд футзалын тэмцээний техникийн зөвөлгөөний хурал амжиллтай боллоо.Тэмцээнд 14-н их, дээд сургуулийн багийн 200 тамирчид эрэгтэй төрөлд оролцохоор мэдүүлгээ өгч, мандатаа гардан авлаа.
Одоо оролцох сургуулиудын багаа танилцуулья.
ШУТИС, ХААИС, МУБИС, Үндэсний БТДС, Аварга БТДС, АШУҮИС, Олон улсын УБИС, МҮИС, Мон-Алтиус БТДС, ХСИС, Хүмүүнлэгийн ИС, БХИС,Отгонтэнгэр ИС, Санхүү ЭЗДС, Кино урлагийн ДСургуулийн оюутан тамирчид Универсиадын футзалын тэмцээнд өрсөлдөхөөр боллоо.
Тэмцээн 04 сарын 18-19-нд Олон улсын Улаанбаатар их сургууль дээр явагдана.