Универсиад 2015 наадмын багийн тэмцээнд оролцох багуудын урьдчилсан нэр тодорлоо.



БНСУ-ын Гванжу хотноо болох зуны Универсиад наадмын багийн тэмцээнд орох орнуудын нэрсийг ОУОСХолбоо урьдчилсан байдлаар зарлалаа.

Сагсан бөмбөг эрэгтэй 24, эмэгтэй 16 баг
Хөлбөмбөг эрэгтэй 16, эмэгтэй 16 баг
Волейбол эрэгтэй 24, эмэгтэй 16 баг
Усны бөмбөг эрэгтэй 14, эмэгтэй 10 баг
Бейсбол эрэгтэй эрэгтэй 8 баг
Гандбол эрэгтэй 14, эмэгтэй 12 баг орно.
Үүнээс: Монголын САГСАН БӨМБӨГИЙН эрэгтэй баг уг наадамд оролцохоор урьдчилсан байдлаар сонгогдоод байна.
Африк тивийн Мозамбик, Америк тивийн Канад, Бразил, АНУ, Мексик, Аргентин, Ази тивийн БНСУ, БНХАУ, Япон, Монгол, Хятадын Тайвань, Европ тивийн ОХУ, Серби, Литва, Эстони, Финлянд, Герман, Франц, Турк, Монтенегро, Швед, Швейцарь, Далайн орнуудаас Австралийн багууд оржээ.
Харин Монголын ВОЛЕЙБОЛЫН эмэгтэй баг одоогоор хүлээх хуудсанд бүртгэгдсэн байна.
Африк тивийн Зимбабве, Америк тивийн Бразил, Канад, Чили, АНУ, Перу, Аргентин Ази тивийн БНСУ, Япон, Тайланд, Хятадын Тайвань, БНХАУ Европ тивийн ОХУ, Финлянд, Турк, Швейцарийн багууд багтжээ.

Манай улсын багтай хамт Колумб, Венесуэль, Украйн, Норвегийн багууд хүлээх хуудсанд оржээ.

Д.Жаргалсайхан