Универсиад 2015 их наадмын чөлөөт бөхийн тэмцээний заавар


УНИВЕРСИАД 2015 НААДМЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭНИЙ ХУГАЦАА, БАЙР ӨӨРЧЛӨГДЛӨӨ.
Оюутны Универсиад наадмын чөлөөт бөхийн тэмцээн 2015 оны 04 сарын 24-25-нд Үндэсний Биеийн тамирын дээд сургууль дээр зохиогдох боллоо.
Нэгдсэн зааврын дагуу уг тэмцээн СТО-нд болох байсан боловч заалны шахуу хуваарь, тэмцээнүүд давхцсан тул ийнхүү байрлалаа өөрчлөх болов. Мөн 2015 оны 05 сарын эхээр Азийн аваргын чөлөөт бөхийн тэмцээн гадаадад болох тул олон шилдэг оюутан тамирчид оролцоно. Иймд ИДС-ийн багш нарын саналаар тэмцээний хугацааг давхацуулахгүй нааш нь татсан болно. Хугацаа 1 долоо хоногоор урагшилсан тул баг тамирчиддаа мэдэгдэн, зохицуулалт хийнэ үү.
Тэмцээний дэлгэрэнгүй зааврыг хүлээн авна уу.