Универсиад 2015 их наадмын Чөлөөт бөхийн аваргууд тодорлоо.


Оюутны Универсиад 2015 их наадмын Чөлөөт бөхийн тэмцээн 2015 оны 04 дүгээр сарын 25-26 нд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд зохион байгуулагдан 19 их дээд сургуулийн 260 гаруй тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдлөө. Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн С.Энхтуяа, Л.Гүндэгмаа нар оролцлоо.

Чөлөөт бөхийн эрэгтэй ганцаарчилсан төрөл 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг-ийн жингүүдээр явагдан аваргуудаа тодрууллаа.

-57 кг-ийн жинд 1 дүгээр байрыг ҮБТДС-ийн З.Занабазар, 2-р байр ҮБТДС-ийн Б.Майдар, 3-р байр ҮБТДС-ийн Ж.Баярхүү, ШУТИС-ийн Ц.Чинзориг

-61 кг-ийн жинд 1 дүгээр байр ҮБТДС-ийн Т.Түвшинтулга, 2-р байр ҮБТДС-ийн С.Батболд, 3-р байр ҮБТДС-ийн Б.Мөнхбат, Шонхор ДС-ийн Г.Отгонбаатар

-65 кг-ийн жинд 1 дүгээр байр ҮБТДС-ийн Б.Нэмэхбаяр, 2-р байр ХААИС-ийн Б.Өсөхбаяр, 3-р байр БХИС-ийн Н.Бэгзжав, ШУТИС-ийн Ц.Чингис

-70 кг-ийн жинд 1 дүгээр байр ҮБТДС-ийн Д.хатанбаатар, 2-р байр МҮИС-ийн Г.Төрболд, 3-р байр ХААИС-ийн С.Сүхбат, БХИС-ийн Б.Батсүх

-74 кг-ийн жинд 1 дүгээр байр ҮБТДС-ийн Б.Цогтгэрэл, 2-р байр ШУТИС-ийн Б.Гаравчамба, 3-р байр ХСИС-ийн Н.Мөнх-эрдэнэ, Шонхор ДС-ийн Д.Батмөнх

-86 кг-ийн жинд 1 дүгээр байр ҮБТДС-ийн Л.Төртогтох, 2-р байр ҮБТДС-ийн П.Өнөрбат, 3-р байр Аварга ДС-ийн Б.Бадамдорж, ХААИС-ийн Б.Нямсамбуу

-97 кг-ийн жинд 1 дүгээр байр ҮБТДС-ийн Б.Өлзийсайхан, 2-р байр ХСИС-ийн Ц.Эрхэмбаяр, 3-р байр Аварга ДС-ийн Б.Одсүрэн, БХИС-ийн Ч.Мөнхтогтох

-125 кг-ийн жинд 1 дүгээр байр БХИС-ийн Г.Чимэдвандан, 2-р байр ҮБТДС-ийн О.Мөнх-эрдэнэ, 3-р байр Аварга МУБИС-ийн Ө.Батзул, БХИС-ийн Б.Бэгзсүрэн нарын тамирчид Универсиадын чөлөөт бөхийн тэмцээний 8 жингийн аваргууд болж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Эмэгтэй 48 кг, 53 кг, 55 кг, 58 кг, 60 кг, 63 кг, 69 кг, 75 кг-ийн жингүүдээр явагдан

-48 кг-ийн жинд 1 дүгээр байр БХИС-ийн Г.Отгонжаргал, 2 дугаар байр БХИС-ийн Г.Баттогтох, 3 дугаар байр Аварга ДС-ийн Т.Баасан-Од, ҮБТДС-ийн Ц.Намуунцэцэг

-53 кг-ийн жинд 1 дүгээр байр МУБИС-ийн Б.Болортуяа, 2 дугаар байр МУБИС-ийн Б.Хатантуул, 3 дугаар байр ҮБТДС-ийн А.Цэндсүрэн,БХИС-ийн Г.Болор-эрдэнэ

-55 кг-ийн жинд 1 дүгээр байр ҮБТДС-ийн Э.Пүрэвжаргал, 2 дугаар байр Аврага ДС-ийн Н. Отгонжаргал, 3 дугаар байр ХААИС-ийн Н.Болдмаа, ҮБТДС-ийн Э.Пүрэвдулам

-58 кг-ийн жинд 1 дүгээр байр БХИС-ийн П.Хулганаа, 2 дугаар байр ХСИС-ийн О.Одгэрэл, 3 дугаар байр МҮИС-ийн Сумьяасүрэн, МУБИС-ийн Д.Энхжаргал

-60 кг-ийн жинд 1 дүгээр байр Аварга ДС-ийн О.Оюунтуяа, 2 дугаар байр ШУТИС-ийн С.Наранцэцэг, 3 дугаар байр Их Монгол ДС-ийн Х.Болортуяа, МУБИС-ийн П.Шинэхүү

-69 кг-ийн жинд 1 дүгээр байр МҮИС-ийн З.Болортунгалаг, 2 дугаар байр ҮБТДС-ийн М.Хишигмаа, 3 дугаар байр ТТДС-ийн Э.Саранхөхөө, МУБИС-ийн Б.Цэцэгбаяр нар Универсиадын аваргууд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр Ц.Баярсайхан дасгалжуулагчтай ҮБТДС 74 оноогоор 1 дүгээр байр, Б.Батболд дасгалжуулагчтай БХИС 52 оноогоор 2 дугаар байр, Х.Чойжилжав дасгалжуулагчтай МУБИС 33 оноогоор 3 дугаар байрт шалгарлаа.