Универсиад 2015 их наадам сагсан бөмбөгөөр үргэлжилнэ



Монголын оюутны “Универсиад 2015” их наадмын сагсан бөмбөгийн тэмцээн 04 сарын 13-18-нд Спортын төв ордон, ШУТИС-ийн спортын зааланд өдөр бүр зохиогдоно.

Тэмцээний техникийн зөвөлгөөн, мандат олгох үйл ажиллагаа 2015 оны 04 сарын 10-нд (Баасан гаригт) 12:20 цагт UB Mart их дэлгүүрийн замын урд талд байрлах "Шонхор" tower байрны 4 давхарт 404 тоот өрөөн дэх Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны байранд явагдана.