Универсиад наадмын тосгонд Монгол улсын төрийн далбаа мандлаа



Дэлхийн оюутны Зуны универсиад XXVIII наадам маргааш хөшгөө нээнэ. Өнөөдөр наадмын тосгонд Монголын багийн туг өргөх ёслол боллоо. Дэлхийн оюутан тамирчид БНСУ-ын Гванжу хотод хуран чуулж байна. Дэлхийн оюутны Универсиад XVIII наадам маргааш хөшгөө нээх гэж байна. Монголын баг тамирчид энэ сарын 1-ний өдөр БНСУ-ын Гванжу хотод хүрэлцэн ирлээ. Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид спортын 12 төрөлд 160 тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөнө. Өнөөдөр буюу 07 дугаар сарын 02-ний өдөр универсиад наадмын тосгонд Монголын багийн туг өргөх ёслол боллоо. Энэ арга хэмжээнд Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан, Монголын оюутны сортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын багийн ахлагч Д.Жаргалсайхан тэргүүтэй Монголын баг тамирчид оролцлоо. Өнөөдөр Монгол, Өмнөд Африк, Филиппин, Эстони, Швейд, Ботсван орны туг наадмын тосгонд мандаж байна. Арга хэмжээг нээж Универсиад наадмын тосгоны дарга Ким Дун Ху үг хэллээ. Мөн туг өргөх ёслолд оролцсон орнуудын төлөөлөгч нартай бэлэг солилцлоо.

Маргааш оюутны универсиад наадмын нээлтийн үйл ажиллагаа Гванжу хотын төв цэнгэлдэхэд болно. Энэ сарын 04-ний өдөр Монголын багийн тэмцээнүүд эхэлнэ. 06-р сарын 30-ны өдөр гимнастикийн баг тамирчид Гванжу хотод ирсэн бол өчигдөр буюу энэ сарын 01-ний өдөр сагсан бөмбөг, байт харваа, талбайн теннис, туялзуур сэлэм, жүдо бөх гэсэн төрлүүдийн 70 орчим тамирчид наадмын тосгонд ирж байрлалаа. 07 дугаар сарын 04-ний өдөр Монголын багийн буюу жүдо бөх, сагсан бөмбөг, талбайн теннис, усанд сэлэлт, байт харваа, спортын гимнастик, туялзуур сэлэм гэсэн 7 төрлийн тэмцээн эхэлнэ. Баг тамирчиддаа амжилт хүсье