Универсиадын явган аялалын тэмцээн дууслаа.



Универсиад 2015 их наадмын спорт аялалын тэмцээн 2015 оны 05 дугаар сарын 02-03 нд Спортын төв ордон -Хар усан тохойн чиглэлд 2 өдөр явагдаж, тэмцээнд 11 их, дээд сургууль коллежийн 100 орчим тамирчид оролцож дүнгээ гаргалаа.

Аялалын явцад жагсаал зохион байгуулалт, цувааны явц, багийн аялалын бэлтгэл, орон зай баримжаалах, техник хэрэгслийг шалгах, уулын оргил булаах, хөгжөөнт буухиа, отгийн ариун цэвэр шалгах, газрын зураг ашиглан орон зай баримжаалах зэрэг шалгуур төрлүүдээр багуудыг өрсөлдүүлэн оноо өгч дүгнэсэн юм.

Тэмцээний 1 дүгээр байрыг Б.Баатардорж дасгалжуулагчтай, А.Ёндонжамц ахлагчтай ШУТИС-ийн "Жигүүр" баг эзлэн Универсиадын алтан медаль хүртэв. Хоёрдугаар байрыг Д.Батболд дасгалжуулагчтай, Э.Чойном ахлагчтай МУБИС-ийн "Зевс" баг эзэлсэн байна. Харин хүрэл медалийг спортын мастер Ө.Ариунболд дасгалжуулагчтай, А.Пүрэвдорж ахлагчтай "Мон-Алтиус" БТДС-ийн "Хурд" баг хүртэв. Эхний гурван байранд шалгарсан багуудад Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медаль гардуулав.

Байгууллагын нэгдсэн дүнгээр 63 оноогоор ШУТИС тэргүүлж, 58 оноогоор МУБИС дэд байр, 52 оноогоор "Мон-Алтиус" БТДС 3 дугаар байранд шалгарч Универсиадын спорт аялалын аваргууд боллоо.

Б.Баянбулаг

,