Универсиадын эхний өдрийн уралдааны дүн


Монголын цанын тамирчин оюутнууд өнөөдөр болсон Универсиадын спринтын эрэгтэй 1,6 км-ийн уралдаанд 31 орны 84 тамирчинтай уралдаж доорх амжилт гаргав.
-Б. Бямбадорж 3 мин 47.91 ээр 66-р байрт орж багаасаа хамгийн өндөр амжилт гаргав.
-Б.Амарсанаа 3.52.94-р 72-р байр
-О.Гантулга 3.58.40-р 77-р байр
-Б. Ачбадрах 3.59.45-р 78-р байрт орж АНУ, БНСУ-ын тамирчдын өмнө орлоо.

Универсиад 2015 наадмын эмэгтэй цанын 1,4 км-ийн спринтын уралдаанд 31 орны 59 тамирчин гараанаас гарч уралдахад Монголын оюутан Э. Ариунтунгалаг 3 мин 52.98 амжилтаар 46 дугаар байрт багтав. Харин Ж.Халиунаа 4 мин 09.67 гүйснээр 55 байрт орж ардаа Латви, Турк, БНСУ-ын тамирчдыг орхижээ.