Универсиадын ширээний теннисний тэмцээний нээлт боллоо.



Универсиад 2015 наадмын ширээний теннисний тэмцээнд СЭЗДС, ХУИС, ҮБТДС, Улаанбаатар ИС, ШУТИС, МУБИС, "Мон-Алтиус" БТДС, Тээврийн ДС, МУИС, МҮИС, Шинэ АУИС, ХСИС, АШУҮИС, ХААИС, ИЗОУИС, Аварга ДС нийт 16 их дээд сургуулийн эрэгтэй 46, эмэгтэй 46 бүгд 92 тамирчин оролцож байна. Тэмцээн баг, ганцаарчилсан болон холимог хосын төрлөөр явагдана. Тэмцээний нээлтэнд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Гүндэгмаа болон Монголын ширээний теннисний холбоо, их, дээд сургуулийн багш дасгалжуулагч, оюутнууд оролцлоо.