Универсиадын ширээний теннисний аваргууд тодорлоо
Монголын оюутны спортын Универсиад 2015 наадмын ширээний теннисний тэмцээн 2 өдрийн турш "Оч" клубт болж өндөрлөлөө. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй баг, ганцаарчилсан, холимог хос гэсэн төрлүүдээр явагдаж аваргуудаа тодрууллаа.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 1-р байр ХУИС-ийн оюутан Спортын мастер Б.Билэгт, 2-р байр ҮБТДС-ийн оюутан Ж.Мөнхзориг, 3-р байр ХУИС-ийн оюутан Т.Чинзориг нар шалгарсан. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүн байр ШУТИС-ийн оюутан Г.Индра, 2-р байр ШУТИС-ийн оюутан Э.Жумдаан, 3-р байр ҮБТДС-ийн оюутан Урантогос нар эхний гурван байранд орлоо.
Багын төрөлд тамирчид их өрсөлдөөнтэй тоглож эрэгтэйчүүдийн багын аваргын алтан медалийг ХУИС-ийн тамирчид Б.Билэгт, Б.Мөнх-оргил, Т.Чинзориг нар, 2-р байр ШУТИС-ийн тамирчид Б.Эгшиглэн, Алтаншагай, Тулга, 3-р байр СЭЗДС-ийн тамирчид Б.Мөнхсайхан, Мухулай, Ананд нар медалийн эзэд болсон. Эмэгтэйчүүдийн багын төрөлд 1-р байр ШУТИС-ийн тамирчид Г.Индра, Жумдаан, Золжаргал, 2-р байр МУБИС-ийн тамирчид Б.Сийлэгмаа, Ууганцэцэг, Золжаргал, 3-р байр Шинэ АУИС-ийн тамирчид Б.Батдэлгэр, С.Удвал, З.Номуундарь нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалиар шагнууллаа.
Холимог хосын төрөлд 1-р байр ШУТИС-ийн тамирчид болох Алтаншагай, Индра нар, 2-р байр ХУИС-ийн тамирчид Б.Билэгт, Н.Саруул нар, 3-р байр ҮБТДС-ийн оюутан тамирчид Ж.Мөнхзориг, Б.Ууганцэцэг нар өрсөлдөгчдөө буулган авч аваргууд боллоо.
Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байранд ШУТИС 38 оноогоор, 2-р байранд ХУИС 49 оноогоор, 3-р байранд ҮБТДС 60 оноогоор тус тус эхний гурван байранд шалгарлаа.
Б.Баянбулаг