Универсиадын шатрын тэмцээний нээлт боллоо.



Универсиад 2015 наадмын шатрын тэмцээнд ҮБТДС, Мон-Алтиус БТДС, МУИС, Их Засаг ОУИС, ШУТИС, АШУҮИС,Монголын Үндэсний ИС,МУБИС, ХИС, Отгонтэнгэр ИС, ХААИС, Хууль Сахиулахын ИС, Аварга БТДС,Говь-Алтайн аймгийн АШУҮИС, Ховд аймгийн ИС, Плехановын ИС-ын салбар сургуулийн нийт 16 их, дээд сургуулийн эрэгтэй 44, эмэгтэй 28 бүгд 72 тамирчин оролцож байна.

Тэмцээнд ОУМастер -1, Олон улсын шатрын холбооны мастер -5, спортын мастер, дэд мастер олон тамирчид тоглож байгаа чансаа өндөр тэмцээн болж байна.
Энэ тэмцээнээс шалгарсан нэг ИДС-ийн баг, хувийн төрөлд эхний байранд орсон тамирчдыг тус тус шалгаруулан энэ оны 10 сарын 18-25-нд БНХАУ-ын Бээжин хотноо болох Азийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцуулах юм.

Оюутны Универсиад 2015 наадмын шатрын тэмцээнийг эрэгтэйчүүдээс Б. Ариунбүүвэй 4.0, ОУМастер Г. Мөнхгал 3.5, Э. Энхнар, 3.5, Б. Галмандах 3.5, Р. Амгаланбаатар 3,5 оноотой тэмцээнийг хошуучлан явж байна. Универсиадад оролцож байгаа бусад тамирчдын чансааг доорх хаягаар орж харж болно.

http://chess-results.com/tnr165036.aspx?lan=1&art=1&rd=4&wi=821