Универсиадын шатрын аваргууд тодорлоо


Монголын оюутны спортын Универсиад 2015 наадмын шатрын тэмцээн 2 өдрийн турш үргэлжлэн, 7 өргийн тоглолт явагдаж дууслаа. Тэмцээнд эрэгтэй 44, эмэгтэй 28 нийт 72 тамирчин өрсөлдөв.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 6,5 оноотой ҮБТДС-ийн оюутан, Олон улсын мастер Г.Мөнхгал 1-р байр , 6,5 оноогоор МУИС-ийн оюутан, Олон улсын шатрын холбооны мастер Б.Галмандах 2-р байр, 5,0 оноогоор МУИС-ийн оюутан Б.Ариунбүүвэй нар эхний 3 байр эзлэв.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 6,5 оноогоор МУБИС-ийн оюутан Э.Хулан 1-р байр, 5,5 оноотой ҮБТДС-ийн оюутан Ө.Нямтуяа 2-р байр, 5,5 оноогоор ҮБТДС-ийн оюутан С.Сарантунгалаг нар эхний байруудад орлоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр ҮБТДС 17,5 оноо авч 1-р байр, МУИС 16,5 оноотой 2-р байр, ШУТИС 15 оноогоор 3-р байр эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаас БНХАУ-ын Бээжин хотод 2015 оны 10-р сарын 18-25 нд болох Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулсан юм. Энэхүү шалгаруулалтанд МУИС-ийн баг тамирчид шалгарч Азийн аваргын тэмцээнд оролцох эрхийг багаараа авлаа. Харин ганцаарчилсан төрөлд Монголын шигшээ багийг тусад нь бүрдүлэн МОСХ-ноос оролцуулна. Баг тамирчидда амжилт хүсье.

Тэмцээний эрэгтэй тамирчдын дүн

Тэмцээний эмэгтэй тамирчдын дүн


Б.Баянбулаг