Универсиадын Футзалын тэмцээний дүн гарлаа.


Оюутны Универсиад 2015 их наадмын Футзалын тэмцээн 2015 оны 04-р сарын 18-19-нд ОУ-ын Улаанбаатар ИС-ийн зааланд явагдаж, тэмцээнд 15 их, дээд сургууль коллежийн эрэгтэй 150 тамирчин оролцож аваргуудаа тодрууллаа. Тэмцээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Л.Цэрэнсодном оролцож тэмцээний шагналыг гардуулан өгч баг тамирчидад амжилт хүслээ.

Эрэгтэй багуудаас 1 дүгээр байрыг П.Алтантулга дасгалжуулагчтай, М.Батхишиг ахлагчтай ОУ-ын Улаанбаатар ИС-ийн баг тамирчид аварга болж, 2 дугаар байрыг Б.Батзориг дасгалжуулагчтай, Д.Анхбаяр ахлагчтай ХААИС-ийн баг тамирчид наадмын мөнгөн медалийг хүртсэн бол 3 дугаар байрыг спортын мастер С.Мөнх-эрдэнэ дасгалжуулагчтай, Ц.Мөнгөншагай ахлагчтай Үндэсний БТДС-ийн баг тамирчид хүрэл медалийн эзэд боллоо.

Б.Баянбулаг