Универсиадын тэмцээн шатраар үргэлжилнэ


"Универсиад" 2015 их наадмын Шатрын тэмцээний техникийн зөвлөгөөний хурал, мандат олголт 2015 оны 03-р сарын 11-ны өдөр 14:00 цагт Спортын төв ордны 4 давхарт Хурлын танхимд болно. Техникийн зөвлөгөөнд ирэхдээ оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх, сурлагын дэвтэр болон их наадмын зааварт заасан бэлтгэлтэй ирнэ үү.

Жич: Шатрын тэмцээнтэй холбоотой мэдээллийг тэмцээний ерөнхий шүүгч, МОСХ-ны шатар хариуцсан дасгалжуулагч С.Ган-од багшаас тодруулна уу. Утас:99994193

Монголын Оюутны Спортын Холбоо