Универсиадын тамирчдын тосгон, спортын барилга байгууламж
Наполи хотод Универсиад XXX дугаар зуны их наадмын тэмцээнүүдийг явуулахад шаардлагатай 58 спортын заал, танхим, талбай, спортын байгууламжууд ашиглагдах ба тэмцээний зориулалтаар 34, бэлтгэлийн 24 заал, танхим, талбайг байгуулж, шинэчлэн засварлан бэлэн болгосон. Ихэнх спортын байгууламжийг засч, тохижуулан ашиглав. Тиймээс энэхүү Универсиад наадам нь хамгийн бага төсөвтэй наадмын нэг болж байна.