Универсиадын таеквондогийн тэмцээн өндөрлөлөө.
Монголын оюутны спортын "Универсиад -2015" их наадмын таеквондогийн тэмцээн 3 дугаар сарын 24-ны өдөр Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө. Тэмцээн эрэгтэй ганцаарчилсан төрлөөр 55 кг, 60 кг, 65 кг, 70 кг, -75 кг, +75кг-ийн жинд, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 50 кг, 55 кг, -60 кг, +60 кг-ийн жингүүдээр, багийн тулааны 2 төрлөөр явагдаж 21 сургуулийн 156 тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөж аваргуудаа тодрууллаа.Тэмцээний ганцаарчилсан төрөлд эхний байруудыг:
Багын тулааны төрөлд алтан медалийг ХААИС-ийн баг тамирчид хүртэж, мөнгөн медалийг ШУТИС-ийн баг тамирчид, хүрэл медалийг ҮБТДС-ийн баг тамирчид хүртлээ.
Байгууллагын нэгдсэн дүнгээр 1-р байранд 23 оноогоор ШУТИС, 2-р байранд 19 оноогоор ҮБТДС, 3-р байранд 19 оноогоор ХСИСургууль тус тус шалгарлаа. Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчинаар ҮБТДС-ийн тамирчин О.Билгүүн, шилдэг эмэгтэй тамирчинаар ИЗОУИС-ийн тамирчин С.Уранбилэг нар тодорлоо.
Тэмцээнийг Монголын таеквондогийн холбоо, Монголын оюутны таеквондогийн холбоо, Монголын оюутны спортын холбоотой хамтран зохион байгууллаа.