Универсиадын спорт аялалын тэмцээн эхэллээ.
Монголын оюутны спортын Универсиад 2015 наадмын тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна. Наадмын спорт аялалын тэмцээн 2015 оны 05 сарын 02-ны өглөө 09:00 цагт Спортын төв ордоны талбайд нээлтээ хийв. Тэмцээнд 11 их, дээд сургууль коллежийн 100 орчим тамирчид оролцож байна. Нэг баг эмэгтэй 4, эрэгтэй 4, нэг багийн бүрэлдэхүүнтэй явж байна.Тэмцээнийг Монголын оюутны спортын холбооноос эрхлэн явуулж байгаа билээ. Тэмцээнийг тус холбооноос Монголын адал явдалт аялалын спорт холбоотой хамтран явуулж, улсын зэрэгтэй 8 шүүгч удирдан явж байна.
Спорт аялал СТОрдон- Хар усан тохойн чиглэлд үргэлжлэн 2 өдөр явагдаж дүнгээ гаргана. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон сургуулиуд нь өнгөрсөн хугацаанд явагдсан 10 төрлийн тэмцээн дээр нэмэгдэн тухайн сургуулийн баг тамирчиддаа оноо авах юм. Тэмцээнд эхний 3 байр эзэлсэн багт Универсиадын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнана. Тэмцээний дүн маргааш орой гарна.