Универсиадын сагсан бөмбөгийн нээлт СТО-д боллоо.
Универсиад 2015 их наадмын сагсан бөмбөгийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Спортын төв ордонд 04 сарын 13-ны өдрийн 13:00 цагт боллоо. Тэмцээний нээлтэнд МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Л.Эрдэнэпүрэв, С.Энхтуяа болон тэмцээнд оролцож буй их, дээд сургуулийн дасгалжуулагч, тамирчид оролцов. Тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй-20, эмэгтэй-14 багийн нийт 408 тамирчин оролцож байна. Тэмцээний үйл ажиллагаа СТОрдон, ШУТИС-ийн спортын заал, МУИС-ийн 8 дугаар байрны зааланд 04 сарын 13-17-нд 5 өдрийн туршид үргэлжлэн явагдана.