​Универсиадын ном Казахстанд хэвлэгдэн гарлаа.



Оюутны спорт, Универсиад наадам нэртэй номыг МОСХ-ны ЕНБДарга, доктор Д.Жаргалсайхан 2014 онд зохиож, хэвлүүлэн гаргаж байсан билээ. Энэхүү ном нь дэлхийн оюутны спортын өвлийн 28 дугаар Универсиад 2017 наадмын өмнө Казахстан улсад орос хэл дээр орчуулагдан нэмэлт оруулан гаргажээ. Номын өмнөх үгийг нь Казахстаны Ерөнхий сайдын орлогч, Универсиадын ЗБХ-ны дарга И.Тасмагамбетов бичсэн байна. Казахстаны спорт, аялал жуулчлалын академийн тэргүүн, Казахстаны оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, профессор Кайрат Кайруллинович Закирьяновтой хамтран зохион гаргасан байна. Номын нээлт 2017 оны 1 сарын 25-нд Казахстаны спорт, аялал жуулчлалын академи дээр болж Азийн ОСХ-ны Ерөнхийлөгч Шуе-Янчин, Олон улсын ОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Омар Ал Хай, Кенни Чов нарын хүндэт зочид, ИДС-ийн багш, оюутан, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцов. «Студенческий спорт и Всемирные Универсиады» номын нээлтэнд зориулан К.К.Закирьянов, Д.Жаргалсайхан нар танилцуулга хийж, Шуе Янчин, Омар Ал Хай нар энэ номын талаар дүгнэлт хийн ярив. Энэхүү номонд дэлхийн оюутны спортын тухай, олон улсын ОСХолбоо, Азийн холбооны үйл ажиллагаа, дэлхийн оюутны спортын Универсиад наадмуудын түүхийн талаар олон чухал материалууд орж 238 хуудастай болж, хэвлэгдэн гарчээ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО