Универсиадын модон бөмбөгийн тэмцээн өндөрлөв
Универсиад 2015 их наадмын модон бөмбөгийн тэмцээн Гачуурт дахь Монгол шилтгээн жуулчны баазын Модон бөмбөгийн талбайд болж тэмцээнд нийтдээ 10 их, дээд сургуулийн 107 тамирчин, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, баг, хос, холимог хос гэсэн 7 төрлөөр оюутан тамирчид өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 24 зам явсанаас ХААИС-ийн тамирчин спортын мастер Б.Оюунтуяа 106 оноогоор, ХААИС-ийн оюутан Ж.Наранчимэг 112 оноогоор, ШУТИС-ийн тамирчин Г.Отгонтуяа 112 оноогоор эхний 3 байр, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Дархан ШУТИС-ийн тамирчин Б.Билгүүндалай 102 оноогоор, Дархан ШУТИС-ийн тамирчин Д.Отгонпүрэв 104 оноогоор, ХААИС-ийн тамирчин Н.Дорлигжав 104 оноогоор тэргүүлсэн юм.
Эмэгтэйчүүдийн багын төрөлд 1 дүгээр байрыг ХААИС-ийн баг /Б.Оюунтуяа, Б.Хишигжаргал, М.Сугарсүрэн, Ж.Наранчимэг/ 473 оноогоор, 2 дугаар байрыг “Мон-Алтиус” БТДС-ийн баг /Б.Нандинцэцэг, М.Нандинцэцэг, Ш.Шинэнжамц, Б.Аззаяа/ 484 оноогоор, 3 дугаар байрыг Дархан ШУТИС-ийн баг /Г.Отгонтуяа, Г.Гантуяа, Д.Мөнгөнтуяа, Э.Цэнгүүн/ 496 оноогоор эмэгтэй багын төрөлд аваргууд болллоо. Эрэгтэй багын дүнгээр Дархан ШУТИС-ийн Д.Отгонпүрэв, Ш.Батжаргал, Б.Билгүүндалай, Г.Гантөгс нар 420 оноотой 1 дүгээр байр, ХААИС-ийн Б.Ариунсүх, Р.Пүрэвсүрэн, Х.Пүрэвжаргал, Н.Дорлигжав нар 428 оноогоор 2 дугаар байр, МУБИС-ийн Б.Цэрэнбат, Д.Боролдой, Б.Мягмарсүрэн, Д.Түдэв нар 474 оноогоор 3 дугаар байрыг эзэллээ.
Эрэгтэй дан хосын төрөлд 1 дүгээр байрыг Дархан ШУТИС-ийн Ш.Батжаргал, Б.Билгүүндалай, 2 дугаар байрыг Говь-Алтай аймгийн АШУҮИС-ийн А.Бямбабаяр, А.Эрдэнэ-даваа, 3 дугаар байрыг МУБИС-ийн Б.Цэрэнбат, Л.Боролдой, эмэгтэй дан хосын төрөлд тэргүүн байрыг ХААИС-ийн тамирчин Б.Хишигжаргал, М.Сугарсүрэн, 2 дугаар байрыг Дархан ШУТИС-ийн тамирчин Г.Гантуяа, Д.Мөнгөнтуяа, 3 дугаар байрыг “Мон-Алтиус” БТДС-ийн М.Нандинцэцэг, Ж.Шинэнжамц нар эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.
Тэмцээний холимог хосын төрөлд Дархан ШУТИС-ийн тамирчин Д.Отгонпүрэв, Г.Отгонтуяа нар түрүүлж, 2 дугаар байранд ХААИС-ийн тамирчин Н.Дорлигжав, Б.Оюунтуяа, 3 дугаар байранд МУБИС-ийн тамирчин Д.Түдэв, Б.Болортуяа түрүүллээ.
Тэмцээний хамгийн сонирхолтой төрөл болох талбайн цохилтын тэмцээнд эрэгтэйчүүдээс Дархан ШУТИС-ийн Д.Отгонпүрэв, Ховд их сургуулийн С.Мөнхтулга, “Мон-Алтиус” БТДС-ийн З.Байтагсүрэн нар эхний 3 байрт шалгарлаа. Эмэгтэйчүүдийн талбайн цохилтын алтан медалийг Дархан ШУТИС-ийн Б.Баярмаа, мөнгөн медалийг ХААИС-ийн Ж.Наранчимэг, хүрэл медалийг ХААИС-ийн Б.Оюунтуяа хүртсэн юм.
Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг 63 оноогоор спортын дэд мастер Ж.Загас дасгалжуулагчтай, спортын дэд мастер Н.Санжаадамба ахлагчтай ХААИС-ийн баг, 2 дугаар байрыг 64 оноогоор спортын мастер Б.Болдбаатар дасгалжуулагчтай, спортын дэд мастер Д.Отгонпүрэв ахлагчтай Дархан ШУТИС-ийн баг, 3 дугаар байрыг 146 оноогоор Ж.Ганболд дасгалжуулагчтай, З.Байтагсүрэн ахлагчтай “Мон-Алтиус” БТДС-ийн баг эзэлж Универсиад 2015 их наадмын модон бөмбөгийн тэмцээний аваргууд боллоо.
Б.Баянбулаг