Универсиадын гандболын тэмцээний нээлт боллоо.



"Универсиад 2015" их наадмын гандболын тэмцээн 2015 оны 04-р сарын 01-ний өдөр МУБИС-ийн Урлаг биеийн тамирын тамирын сургуулийн зааланд эхэлж 12 их, дээд сургуулийн эрэгтэй 144, эмэгтэй 96 тамирчин оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, их, дээд сургуулийн багш, оюутан тамирчид оролцож гандболын спортоор өндөр амжилт гаргасан АШУҮИС-ийн багш, Андууд багийн дасгалжуулагч Сүхбаатар, Андууд багийн тамирчин Д.Цогтбаяр, Б.Үүрийнцолмон, МУБИС-ийн тамирчин Д.Тэргэл, У.Алтанцэцэг, Доржханд, шигшээ багийн тамирчин Б.Мөнхбилэг, шигшээ багийн дасгалжуулагч Б.Бадрангуй, ХСИС-ийн багш, дасгалжуулагч Б.Баатарсүрэн нарт спортын мастер цол тэмдэгийг гардууллаа.

Монголын Оюутны Спортын Холбоо