Универсиадын Аэробик гимнастикийн аваргууд тодорлоо



Универсиад 2015 наадмын Аэробик гимнастикийн тэмцээн 2015 оны 04-р сарын 17-нд ХААИС-ийн Хатан туул театрт болж өндөрлөлөө. Тэмцээнд 12 их, дээд сургууль коллежийн нийт 68 тамирчин оролцож, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, гурвалсан, хос, степ гэсэн 5 төрлөөр явагдаж аваргуудаа тодрууллаа.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд нийт 8 тамирчин өрсөлдөж, 6 тамирчин финалд шалгарсан юм. Энэ төрөлд хамгийн өндөр баллыг ҮБТДС-ийн тамирчин У.Насанбаяр 20,400 балл авч тэргүүлж, 2-р байр МУБИС-ийн тамирчин Г.Сэргэлэн 19,700 балл, 3-р байр Мон-Алтиус БТДС-ийн тамирчин А.Мөнхбаясгалан 18,400 баллаар эрэгтэй ганцаарчилсан төрөлд эхний 3 байрт орсон юм. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 1-р байр ҮБТДС-ийн тамирчин Б.Отгонтуяа 18,000 балл, 2-р байр МУБИС-ийн тамирчин С.Дэлгэрмаа 17,150 балл, 3-р байр ОУУБИС-ийн тамирчин А.Номин 17,050 баллаар эмэгтэй ганцаарчилсан төрөлд Универсиадын медальт байранд шалгарлаа.

Хосын төрөлд 1-р байрыг МУБИС-ийн тамирчин Б.Ичинхорлоо, А.Гантөгс нар 19,000 балл, 2-р байрыг ҮБТДС-ийн тамирчин Б.Отгонтуяа, О.Содгэрэл нар 17,550 балл, ШУТИС-ийн тамирчин О.Сийлэгмаа, С.Ариунболд нар 17,400 баллын үзүүлэлт авч, эхний 3-р байрыг эзэллээ.

Тэмцээний гурвалсан төрөлд 19,560 баллаар ҮБТДС-ийн Б,Мягмаржав, О.Содгэрэл, У.Насанбаяр нар тэргүүн байрт шалгарч, 18,200 баллаар МУБИС-ийн Г.Сэргэлэн, Б.Ичинхорлоо, А.Гантөгс нарын гурвал 2-р байрт, 17,100 баллаар ШУТИС-ийн С.Ариунболд, Ө.Тэмүүлэн, Э.Бумбаяр нарын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Аеробик гимнастикийн Степийн төрлийн тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй явагдав. Энэ төрөлд нийт 8 багийн тамирчид ур чадвараа сорьсноос Азийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт ШУТИС-ийн С.Ариунболд, Ө.Тэмүүлэн, Э.Бумбаяр, Н.Алтан-очир, Б.Баясгалан, Э.Ананд, О.Сийлэгмаа, Т.Мичидмаа нар 17,900 балл цуглуулж тэргүүн байр эзлэв. Удаах байрт ҮБТДС-ийн О.Содгэрэл, У.Насанбаяр, Б.Мягмаржав, Н.Мөрөн, Б.Отгонтуяа, О.Эрдэнэдэлгэр, Г.Очмандах, Э.Жавхлантөгс нар 17,450 баллын үзүүлэлтээр 2 дугаар байр, МУИС-ийн З.Ариунзул, Б.Билэгсайхан, Д.Баярмаа, Д.Билэгсайхан, Г.Гантуяа, Б.Билэгт, С.Солонго нарын тамирчид 16,950 баллтай 3 дугаар байранд шалгарч Универсиад 2015 их наадмын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр ҮБТДС тэргүүн байр, МУБИС 2-р байр, ШУТИС 3-р байранд шалгарч аэробик гимнастикийн Универсиадад тэргүүлэв.

Тэмцээний төрөл тус бүрт тэргүүн байранд орсон тамирчидад ХААИС-ийн ректор Т.Хэрүүга тусгай шагнал болох өргөмжлөл, цомыг гардуулан өгч баяр хүргэсэн юм. Нээлт болон хаалтын үйл ажиллагаанд МОСХ-ний ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Цэрэнсодном, Л.Энхтуяа, Б.Оюун, ЭМСЯамны мэргэжилтэн Н.Туул нар оролцон медаль гардуулан оюутан тамирчидад амжилт хүслээ.

Универсиадын аэробикийн тэмцээнийг ХААИС, МОСХ, МГХолбоо хамтран амжилттай зохион байгуулан явуулав.

Б.Баянбулаг