УНИВЕРСИАДЫН АВАРГА ОЛИМПИЙН МЕДАЛЬТАН БОЛЛОО


Хүн төрөлхтний спортын их наадам Зуны 31 дүгээр олимп Бразилийн Рио Де Жанейро хотноо 2016 оны 08 сарын 05-21 нд зохион байгуулагдан өндөрлөлөө. Монгол улсын баг тамирчид жүдо, чөлөөт бөх, таеквондо, усанд сэлэлт, байт харваа, хүндийн өргөлт, бокс, усан спорт, хөнгөн атлетикийн9-н төрөлд нийтдээ 43 тамирчин өрсөлдлөө. Энэудаагийн олимпийн наадамд Дэлхийн оюутны Универсиад их наадам, оюутны дэлхийн аваргад оролцож амжилт гарган медаль хүртэж байсан олон тамирчид оролцсон нь Монголын оюутны спортын холбооны хувьд бахархмаар үйл явдал болж өнгөрсөн юм.

Олимпийн мөнгөн медальт, МУГТ Доржсүрэнгийн Сумьяа

МУГТамирчин Доржсүрэнгийн Сумьяань Дэлхийн оюутны Универсиад 2015 наадамд БНСУ-ын Гванжу хотноо жүдо бөхийн 57 кг-ийн жинд оролцон алтан медаль хүртэж сайхан амжилт гаргаж байсан юм. Тэрээр энэ жиндээ дэлхийн чансааг тэргүүлдэг бөгөөд олимпийн наадамд "А" хэсгийг тэргүүлсэн ба эхний тойрогт хийлж, Голландын В.Саннег ялж, шөвгийн наймд үлдсэн. Хэсгийн аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын дөрвөн мөнгө, нэг хүрэлтэй Португалийн Телма Монтейог нэмэлт цагт торгуулиар ялсан.

Мөнгөн медалийн төлөө "Лондон 2012" олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх Каори Мацүмотог 25 секундэд цэвэр ялсан билээ. Алтан медалийн төлөө барилдаанд Бразилын бөх дэлхийн аварга Рафаэль Силвад вазари үнэлгээрээр ялагдсанааар олимпийн мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү Универсиад аварга Д.Сумьяа энэ удаагийн Монголын багийн анхны медалийг авчирснаас гадна жүдо бөхийн төрлөөр олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч болж байна.

Олимпийн хүрэл медальт, ОУХМ Доржнямбуугийн Отгондалай

ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн оюутны Универсиад 2013 наадмын боксын 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Доржнямбуугийн Отгондалай нь РИО олимпийн хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр эхний тойрогтоо хийлж, дараагийн тулаанд Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдсэн. Хүрэл медалийн төлөөх хариуцлагатай тулаанд Алжирын боксчин Реда Бенбазизийг хожиж, мөнгөн медалийн төлөө Францын Софьян Умиатай тоглон 3:0 онооны харьцаагаар хожигдон олимпийн наадмын хүрэл медаль хүртсэн юм. Д.Отгондалай нь 2010 онд Монгол улсад болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан юм.

Ингээд 2016 оны зуны олимпийн медальтан болсон МУГТ Доржсүрэнгийн Сумьяа, ОУХМ Доржнямбуугийн Отгондалай нартаа Монголын нийт оюутан тамирчидаа төлөөлөн чин сэтгэлийн халуун баяр хүргэн талархал илэрхийлье.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО