Улаанбаатар хот- Өвлийн Универсиад-2033


Азийн оюутны спортын холбооны (АОСХ) Гүйцэтгэх хорооны хурал Монгол улсад 2015 оны 05 дугаар сарын 22- 25-нд анх удаа зохион байгуулагдан Ази тивийн 20 орны 40 орчим төлөөлөгчид оролцож байна. Энэхүү арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчидын зарим хэсэг нь 5 дугаар сарын 22-нд 10:00 цагаас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт зочлон Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлтэй уузлалт хийлээ.Энэхүү арга хэмжээнд НЗДТГазрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, БТСГ-ны дарга Ж.Ганболд, Аялал жуулчлалын газрын дарга Б.Баттулга нарын зэрэг албаны хүмүүс байлцав.
Уулзалтанд Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Красноярск хотноо 2019 онд болох дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадмын Зохион байгуулах хорооны орлогч дарга, ОХУ-ын Биеийн тамирын их сургуулийн Ерөнхийлөгч, ОХУ-ын ШУА-ын академич, доктор, профессор О.В.Матыцин, Европ тивийн ОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Польшийн иргэн А.Розек, Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, Олон улсын спортын ИДС-ийн холбооны Ерөнхийлөгч, АОСХ-ны Аудитор, Казакстаны Алмат хотноо 2017 онд болох өвлийн Универсиадын ЗБХ-ны дэд дарга, Казакстаны БТИС-ийн Ерөнхийлөгч, доктор, профессор К.К. Закирьянов зэрэг олон улс, тивийн хэмжээний олон орны нэр хүнд бүхий спортын мэргэжилтэнүүд оролцлоо.
Уулзалтын үеэр 2014 оны 10 сарын 17-нд БНСУ-ын Гванжу хотноо ОУОСХолбооны Ерөнхийлөгч К.Галлеан, НЗДарга Э.Бат-үүл нарын хооронд байгуулсан “Универсиад-2033 наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх, энэхүү наадамд эртнээс бэлтгэх, хөрш орнуудад болох наадмуудын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, өвлийн спортын техникийн экспертүүдийг Улаанбаатар хотноо урих, наадмыг хүлээн авах стратегийн төлөвлөгөө, үзэл баримтлал гаргах, ОУОСХ-ноос тавигдах шаардлага зэрэг олон чиглэлд судалгаа хийн хамтран ажиллаж гадаад харилцаагаа өргөжүүлэхээр ярилцлаа.
ОУ-ын байгууллагын мэргжилтэнүүд Улаанбаатар хотын захиргааны хамт олон, Универсиад 2033 наадамд бэлтгэх ажлын хэсэг (ахлагч нь Ц.Энхцэнгэл)-тэй идэвхтэй хамтран ажиллаж, мэдээлэл солилцох, техникийн туслалцаа үзүүлэхээр болов.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО