Тэшүүрийн тамирчид 1500м, 5000м-ийн зайд уралдана.


Алмата 2017 Өвлийн Универсиадад оролцож байгаа Монголын оюутны тэшүүрийн шигшээ багийн тамирчид маргааш буюу 01 сарын 31 нд "Медеу" цогцолборт уралдана. Эрэгтэй 5000 м-ийн зайд Б.Тулга, Я.Зоригтбаатар нар 13:00 цагаас уралдах бол, тамирчин Б.Зул 11:00 цагаас эмэгтэйчүүдийн 1500 м-ийн зайд уралдан, тэшүүрийн тамирчид эхний өдрийн уралдаанаа эхлүүлж хурд хүчээ сорьно.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО