ТЭШҮҮРИЙН ТАМИРЧДЫН 3 ДАХЬ ӨДРИЙН УРАЛДААНЫ ДҮН


Эмэгтэйчүүдийн 500 м-ийн зайд нийтдээ 39 тамирчин уралдаж 2 гарааны уралдааны нийлбэр оноогоор А.Зул 85.481” 29 дүгээр байранд шалгарчээ. Энэ зайд Солонгосын тамирчин түрүүлж, Япон, ОХУ-ын тамирчид удаахь байруудад орлоо.


Эрэгтэйчүүдийн 1500 м-ийн зайд 44 тамирчин хурд хүчээ сорьсон байна. Я.Зоригтбаатар 2 гарааны нийлбэрээр 1:58.45” уралдаж 34 дүгээр байр, М.Мөнх-Од 2:04.93” 41 дүгээр байр, Б.Тулга 2:05.44” 42 дугаар байр тус тус эзэллээ.

Энэ зайд ОХУ, Нидерланд, Японы тамирчид аваргууд болсон юм. Дараагийн өдрүүдэд буюу 02 сарын 03 нд эрэгтэй 1000м, 02 сарын 04 нд эмэгтэй 1000м-ийн зайд уралдана.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО