​ТЭШҮҮРИЙН ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОНО


Оюутны дэлхийн аваргын тэмцээн 2018 онд спортын 30 гаруй төрлөөр зохиогдох бөгөөд үүнээс Монголын тамирчид 10 спортын төрөлд оролцохоор бэлтгэж байгаа юм. Манай тамирчдын 2018 онд оролцох анхны оюутны ДАШТ нь Беларусь улсын Минск хотноо 2018 оны 3 сарын 20-25-нд болно. Дэлхийн оюутны аварга шалгаруулах IV удаагийн тэшүүрийн тэмцээнд 20 орчим орны 100 гаруй шилдэг тамирчид оролцох юм.

Монгол Улсаас энэ тэмцээн 2 тамирчин оролцоно. Эрэгтэйчүүдээс спортын дэд мастер А.Хосбаяр, эмэгтэйчүүдээс ОУХМастер А.Зул нар оролцоно. Эдгээр тамирчид нь Үндэсний БТДС-ийн оюутанууд юм.

Баг тамирчид Хандгайтад байрлах тэшүүрийн мөсөн талбайд тэмцээний өмнөх бэлтгэл сургалтаа базааж байна.

А.Хосбаярын хувьд энэ тэмцээн нь анхны олон улсын тэмцээн болж байгаа бол ОУХМ А.Зулын хувьд 2014 онд Казакстаны Алмата хотноо болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах II удаагийн тэмцээн, 2017 оны 2 сард мөн Алмата хотод болсон Дэлхийн оюутны Өвлийн 28 дугаар Универсиад их наадамд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан, туршлагатай, ирээдүйтэй шилдэг оюутан тамирчин юм.

Эдгээр тамирчид нь 2022 онд Бээжин хотноо болох олимпийн наадамд оролцохоор бэлтгэлээ эртнээс хангаж байна.

Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээнд Монголын тамирчид 2 дах удаагаа оролцох ба Монголын оюутны спортын холбооноос 1 албаны төлөөлөгч уг тэмцээн багийн тамирчидаа хариуцан оролцохоор томилогджээ.

Оюутны дэлхийн аваргад өндөр амжилт үзүүлэхийг баг тамирчдаасаа хүсье.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

МОНГОЛЫН ТЭШҮҮРИЙН ХОЛБОО