​ТАЙПЭЙ 2017 УНИВЕРСИАД НААДМЫН БЭЛЭГДЭЛ


Тайваны 2017 оны зуны Универсиадын бэлэгдэл нь (Браво) нэртэй Баавгай юм. Энэхүү бэлэгдэлийн амьтан нь Тайваны онцлог шинжийг илтгэн харуулж, арлын хар баавгайг дүрсэлжээ. “Браво” нэртэй баавгайг Тайваны иргэдийн онлайн санал асуулгаар үр дүнгээр тодоруулан сонгосон билээ. Тайваны арлын хар баавгай дүрслэл нь тамирчин хүний тууштай мөн чанар, Тайваньчуудын мохошгүй дайчин чанарыг илтгэн, хүчирхэг биетэй, догшин ширүүн, чадалтай, зоригтой байхыг бэлэгдэн харуулжээ.
Арлын хар баавгайн цээжин дээрх “V” усэг нь (victory) буюу ялалт хэмээх утга санааг өөртөө шингээсэн байна. Баавгайг алтан медаль зүүлгэн дүрсэлсэн нь Универсиадын тамирчид мөрөөдөлдөө хүрэн амжилтаа ахиулах, медаль авах итгэлийг тэдэнд төрүүлэн өгч байгаа юм. Арлын баавгай нь нэн ховордсон ан амьтдын нэр төрөлд зүй ёсоор багтан ордог ба энэ утгаараа “Браво” баавгай нь Универсиадын бэлэгдэл болж, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжил, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь нэн чухал болохыг хүн ардад сануулан ойлгуулах, итгэлийг төрүүлэх чухал ажил болсон. Тамирчид спортын тэмцээндээ гол анхааралаа хандуулаад зогсохгүй байгаль орчныг хамгаалах нь чухал ач холбогдолтой гэдэг уриаг Тайваны 2017 оны зуны Универсиад наадмаар дамжуулан дэлхий нийтэд хүргэхэд үүний зорилго оршино.
“Браво” баавгайны нэр нь Хятад хэлэнд “brilliant” буюу “алмаз эрдэнэ” гэсэн Тайвань үгтэй адилхан сонсогдохоос гадна Итали ардын үгийн санд “Браво” гэдэг нь “Дэмжих” гэсэн утга санааг илэрхийлдэг. Тиймээс энэхүү бэлэгдэл нь тамирчдыг чин зоригтойгоор гайхалтай амжилт гаргахад нь дэмжихийн хажуугаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдыг Тайпэй хотноо зочноор урин дуудаж байгааг харуулж байна. Бид бүгд хамтдаа энэхүү гайхалтай спортын арга хэмжээний төлөө БРАВО! гэж хэлцгээе.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО