ТАЙПЕЙ ХОТНОО 2017 ОНЫ 8 САРЫН 19-30-НД БОЛОХ ДЭЛХИЙН ОЮУТНЫ УНИВЕРСИАД -2017 НААДАМД ЯВАХ БАГ ТАМИРЧИДАД ТАЙВАНЬ -МОНГОЛЫН ХАРИЛЦААНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЖ БАЙНА.


ТАЙВАНЬ МОНГОЛЫН ХАРИЛЦАА
Тайвань Монгол нь эрүүл мэнд, техник технологи, сургалт семинар, хүмүүнлэгийн үйл хэрэг зэрэг салбаруудад нягт хамтын ажиллагаатай ба цаашид дээрх салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой болно. Тайвань Монгол хоёр талын худалдааны нийт эргэлтийн хэмжээ өнгөрсөн жилүүдэд төвийлөн их байгаагүй бөгөөд худалдааны нийт эргэлтйин дийлэнхийг Монгол улс уруу экспортлож буй нэхмэл бүтээгдэхүүний түүхий эд бүрдүүлж байна. МУ-ын Статистикийн газраас гаргасан мэдээллээр 2005 оны Тайвань Монгол хоёр талын худалдааны нийт эргэлт нь 2.348.000 ам. долларт хүрсэн ба үүнээс Тайваниас Монгол улсад экспортлосон бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 2.148.000 ам. долларт хүрчээ. Тайвань нь Нэхмэл бүтээгдэхүүний түүхий эдээс гадна эрүүл мэнд, спортын тоног төхөөрөмж, компютер, компютерийн дагалдах хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүнийг Монгол улсад экспортлодог ба Монгол улсаас Тайваньд экпортлодог тогтсон нэр, төрөл зүйлийн бараа одоогийн байдлаар байхгүй бөгөөд экспортын нийт хэмжээ нь бага болно. Сүүлийн жилүүдэд Тайваниас бизнесийн группууд Монгол улсад зорчин, худалдааны үзэсгэлэнд цөөнгүй удаа оролцсон ба Тайвань Монголын хоёр тал нь харилцан айлчлалын баг, групп айлчлуулах, худалдаа, эдийн засгийн уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулах зэрэг ажлуудыг өрнүүлж байна.
Монголын бизнес эрхлэгчид нь Тайваниас сав, баглаа, боодлын тоног төхөөрөмж, хэвлэлийн тоног төхөөрөмж, жимсний шүүс үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмж, хүнс боловсруулах тоног төхөөрөмж, автомашины сэлбэг, компютер, электроникийн бүтээгдэхүүн, барилгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ихээхэн сонирхолтой байдаг болно. Одоогийн байдлаар Тайванийн Экспорт, импортын банк нь Монгол улсын цөөнгүй арилжааны банкуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа бөгөөд Тайваниас тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн худалдан авч буй бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээлийн үйлчилгээ үзүүлдэг болно. 2005 оны байдлаар Монгол улсад бүртгэлтэй Тайванийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо ойролцоогоор 30 орчим байсан ба тэдгээрийн хөрөнгийн нийт хэмжээ нь 10 сая ам. доллараас даваад байсан бөгөөд нэхмэл бүтээгдэхүүн, сав, баглаа, боодлын тоног төхөөрөмж, компьютер, харилцаа холбоо, хэвлэл, ресторан, эрүүл мэнд чөлөөт цаг, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, электрон тоглоом зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийгдэж байсан ба цаашид алт олборлох, кокс боловсруулах, мод боловсруулах, арьс шир боловсруулах, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, хөдөө аж ахуйн таримал, тэжээл бэлтгэх зэрэг салбарууд хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Мөн хоёр талын харилцаа дараах чиглэлүүдэд хөгжиж байна.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа: 2002 оноос эхлэн Тайванийн Олон улсын эдийн засгийн хамын ажиллагааны холбоо Монгол улсын Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимтай хамтран “Тайвань Монголын эдийн засгийн хамтарсан форум”-ыг жил бүр Тайпэй болон Улаанбаатар хотуудад ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 14 дэх удаагийн хурал 2015 оны 5-р сард Тайпэй хотод зохиогдсон. Тайванийн Эдийн засгийн яамны олон улсын худалдааны газрын гаргасан тоо баримтаар 2015 оны 1-11 дүгээр сар хүртэлх худалдаа нийтдээ 22,670,000 ам.доллар байсан бол 2014 оны бүтэн 12 сарын нийт худалдаа 22,660,000 ам.доллар ба харьцуулахад 13.57%-ийн өсөлттэй байна. Манай улсаас Монгол улсруу экспортоор гаргасан худалдааны нийт дүн 3,260,000 ам.доллар ба голчлон хуванцар сав баглаа боодлын бүтээгдэхүүн, мод болон хүнсний бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж, хэвлэх машин, мэдээллийн технологийн төхөөрөмж, компьютерийн дагалдах хэрэгсэл болон гэр ахуйн цахилгаан бараа багтдаг ба харьцуулалтаар 57.01%-ийн бууралттай байна. Харин Монгол улсаас манай улсруу экспортоор гаргасан дүн нийт 19,400,000 ам.доллар ба харьцуулахад 56,91%-ийн өсөлттэй байсан ба голчлон нүүрс, цэвэршүүлсэн зэс, зэсийн хайлш, молибдений хүдэр ба хайлуур жонш болон бусад ашигт малтмалууд. 2015 оны манай улсаас Монгол улстай хийгдсэн худалдаа буурсан үзүүлэлттэй харагдаж байна.
Боловсролын хамтын ажиллагаа: Манай улсын боловсролын яам болон шинжлэх ухааны яамнаас жил бүр “Тайваний тэтгэлэг” болон “Хэлний бэлтгэлийн тэтгэлэг” мөн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн сангаас “ОУ-ын дээд боловсролтой гадаад оюутнуудыг мэргэшүүлэх тэтгэлэг” зэрэг тэтгэлэгүүд нь Монгол улсаас оюутнууд Тайваньд очин хятад хэлний бэлтгэл болон, үндсэн ангид суралцах боломжтой бөгөөд үүнээс гадна Тайваний сургуулиуд нь оюутнуудад тэтгэлэг олгодог ба одоогоор 1100 гаруй оюутан Тайваньд суралцаж байгаагаас гадна хоёр талын хэд хэдэн сургуулиуд харилцан эгч дүүсийн барилдлагатай байдаг. Эдгээр сургууль нь монгол оюутнууд Тайваньд суралцахад тэтгэлэг олгон мөн багш солилцоо явуулдагаас гадна, сүүлийн жилүүдэд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэн харилцан кредит болон дипломыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Тайваний нэлээдгүй их сургуулиуд 2009 оноос эхлэн жил бүрийн 8 дугаар сард “Тайваний боловсролын үзэсгэлэн” зохион байгуулж монгол оюутнууд болон эцэг эхүүдэд Тайваний дээд боловсролын талаарх ойлголт өгдөг юм.
Эрүүл мэндийн хамтын ажиллагаа: Эрүүл мэнд, халамжийн яамны Тайпэй эмнэлэг нь “Тайваний ОУ-ын эмнэлэгийн ажилтаныг сургах төв”д жил бүр Монгол улсаас эмч нар очин сургалтанд хамрагддаг ба одоогоор 300 гаруй суралцагч тус төвд суралцаад байна. Мөн Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлэг, Сиү Жуан эмнэлэг, Чан Гэн эмнэлэг зэрэг нь Монгол улсын эмнэлэгүүдтэй харилцан хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж гарын үсэг зуралцсан байдаг, үүнээс гадна Тайваний эмнэлгийн байгууллага болон сайн дурын байгууллагууд жишээлбэл Тайваний үндэсний их сургуулийн эмнэлэг, Тайпэй эмнэлэг, Чан Гэн эмнэлэг, NCF сан, ОУ-ын Ротари зэрэг байгууллагууд МУ-д төлбөргүй эмчилгээ болон тусламжийн багаж төхөөрөмж өгч байсан юм.
Хүмүүнлэгийн тусламжийн хамтын ажиллагаа: Манай орны гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 2004 оноос эхлэн, Монголын амьдралын боломжгүй хүүхдүүдэд туслах үйлчилгээ үзүүлж ар гэрт нь эд материалын болон бусад төрлийн туламж хангамж үзүүлэ, сургалт явуулан, мэргэжлийн чадвар олгосноор тухайн гэр бүлийг амьдралыг өөд нь татах дэм тустай үйл ажиллагаа явуулдаг билээ, мөн түүнчлэн шилдэг сурагчдад тэтгэлэг олгодог байна. Гэр бүлийг дэмжих санд бүртгэлтэй хүүхдийн тоо 2015 он гэхэд 9300д хүрч, тусламж хүртсэний дараа биеэ даах чадвартай болдог ба, одоогоор нийтдээ 15000 гаруй хүнд тусламжаа хүргээд байна, үүнээс гадна төлөөлөгчийн газар нь хотоос гадна “гэр хотхон” байгуулсан бөгөөд үүгээрээ хотоос гадна алслагдсан дүүрэг орон нутгийн ядуу буурай амьдралтай гэр бүлд туслах зорилготой, тэдгээрийн ус, цахилгаан зэргээр хангахад тусламж үзүүлэхийн зэрэгцээ мэргэжил олгох анги нээн хүмүүсийг хамруулан байнгын сургалт явуулдаг байна.
Соёлын хамтын ажиллагаа: Сүүлийн жилүүдэд ОУ-ын залуучуудын элч сайн дурын байгууллага МУ-д олон удаа ирж урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулсан ба Монгол улсаас мөн урлагийн групп Тайваний И-Ланы ОУ-ын хүүхэд залуучуудын фестивал болон Нан-Ен ОУ-ын урлагийн фестивалд оролцож байжээ. 2015 оны 1 дүгээр сард УБ хотын урлагийн тоглолтын групп Тайваньд “Монгол соёлын долоо хоног” зохион байгуулж, Тайпэй хот болон ХуаЛиен хотуудад зохион байгуулсан юм. Мөн энэ онд Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ой нь тохиолдсон бөгөөд үүнтэй холбогдуулан МУ-д төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулсан.
Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа: Тайванийн Шинжлэх ухааны яам нь Монгол улсын БСШУ-тай болон, ШУТехнологийн сантай харилцан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Тайваний ШУ яамнаас жил бүр тэтгэлэг олгон Монгол улсын төрийн байгууллагын албан хаагчдад болон, судлаач эрдэмтдийг Тайваньд мэргэжил дээшлүүлэн суралцах боломж олгодог юм.
Монголд бизнес эрхлэгч элэг нэгтнүүд: Монгол улсад байнгын оришн суудаг Тайваний иргэд хэдий цөөн ч, одоогийн байдлаар тогтвортой бизнес эрхэлж буй таван байгууллага бий бөгөөд тус бүр, барилга, уул уурхай, цэвэр ус, бизнесийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа явуулдаг билээ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО