ТАЙВАНЬ ОРНЫ ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.



• Газар нутгийн байрлал: Aзи тивийн зүүн өмнө хэсэгт оршдог, хойд хэсгээрээ Япон улстай ойрхон, өмнөд хэсгээрээ Филипиний арлуудтай залгаа оршдог, Ази тивийн бүхий л улсуудын харилцааны гол төв нь юм.
• Нийт газар нутгийн хэмжээ: 36,192.8 км²
-Хүн ам 23.5 сая орчим
-Албан ёсны хэл Хятад хэл
Төрийн бүтэц Парламентын засаглалтай ардчилсан тогтолцоот улс
Гол улс төрийн намууд Ардын нам, Ардчилсан нам, Иргэний шинэ нам, Шинэ нам зэрэг 130аад улс төрийн намуудтай.
Нийслэл Тай Бэй
Шашин шүтлэг Будда /Бумба Христ/Католик Ислам шашинтай
Монгол улстай цагийн зөрөө ± 0
Утасны код +886
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ (GDP) US$ 523 тэрбум ам доллар (2016)
Нэг хүнд ноогдох жилийн улсын орлого US$ 22,317 (2016)
Хэрэглээний үнийн индексийн өсөлт 1.4% (2016)
Үйлдвэрлэлийн өсөлтийн хэмжээ 1.2% (2015)
Эдийн засгийн өсөлтийн хэмжээ 2.05% (2017)
Төв банкны хүүгийн хэмжээ 1.375% (2016)
Ажилгүйдлийн хэмжээ 3.8% (2016)
Валютийн ханш NT$ 30.142516 = US$ 1 (2017-05-31)
Мөнгөн тэмдэгт NT$
Гадаад зээл US$ 172 тэрбум 238 сая (2016)
Гадаад валютийн нөөц
US$ 438 тэрбум 430 сая (2016)
Жилийн импортын хэмжээ US$ 237 тэрбум 200 сая ам доллар (2015)
Жилд Монгол улсаас импортлох хэмжээ US$ 9 сая 118 мянга (2016)
Импортын гол бүтээгдэхүүнүүд Машин механизм, мэдээлэл харилцаа холбооны бараа бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн түүхий эд материал, нефть уул уурхайн бүтээгдэхүүн, химийн үйлдвэрийн түүхий эд материал, ган төмөр болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн
Импортлогч гол улс орнууд Япон (16.3%), Хятад (19.7%), Америк (12.3%) , Европ (9.9%), Зүүн Өмнөд Азийн улсууд (12.2%)
Жилийн экспортын хэмжээ US$ 285 тэрбум 300 сая (2015)
Жилд Монгол улсад экспортлох хэмжээ US$ 3 сая 320 мянган ам. доллар (2016)
Экспортын гол бүтээгдэхүүнүүд Хүнд аж үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, сургалтын материал хэрэгсэл, цахилгаан бараа , машин механизм, мэдээлэл харилцаа холбооны бараа бүтээгдэхүүн болон хуванцар, каучук , тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнүүд
Экспортлох гол зах зээл Хятад (39.4%), Зүүн Өмнөд Азийн улсууд (18.1%), Япон (6.8%), Америк (12.1%), Европ (8.4%)
Монгол улсаас Тайваньд суугаа Гадаад худалдаа эдийн засгийн байгуулага
⊙Ulaanbaatar Trade and Economic Representative Office in Taipei
「Тайвань дахь Улаанбаатар хотын Худалдаа,эдийн засгийн төлөөлөгчийн газар 」
Тай Бэй хот Жи Жианы гудамж-333, Төрийн Худалдааны байр, 11давхар,1112-р өрөө
Tel: 02-27229740
Fax: 02-27229745
E-mail: ubtrade.office@msa.hinet.net
Тайваниас Монгол улсад суугаа Худалдааны байгуулага ⊙Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar
3rd Fl., , Taiwan House, Chingeltei District, Ulaanbaatar, Mongolia
Tel: 976-11-322735
Fax: 976-11-322916
Ажлын цаг 09:00-16:00
Гол хаягууд Taiwan Trade Center, Ulaanbaatar
http://www.taiwantrade.mn/
Taiwan External Trade Development Council
http://www.taitra.org.tw/
Bureau of Foreign Trade
http://www.trade.gov.tw/
Тайвань нь газар нутгийн байрлалын хувьд өмнөөс хойш чиглэсэн нарийхан урт арал байдаг бөгөөд нийт 36мянган километр квадрат газар нутагтай.Ази тивийн зүүн өмнөд хэсэгт хойд хэсгээрээ Япон улстай, урд хэсгээрээ Филипиний арлуудтай зэрэгцэн оршдог тул Ази тивийн бүхий л улс орнуудын харилцааны гол төв нь болдог юм.Тайвань газарнутгийн хувьд том биш ч гэсэн, байгалийн нөөц баялаг болоод хүн төрөлхтөний түүх соёлын дурсгалаар арвин баялаг улс юм.Өндөр уулс, өргөн уудам тал нутаг,сав газрууд, арал , далайн эрэг хөвөө гээд байгалийн гоо үзэмж бүрэн төгс цогцолсон нутагтай. Тайвань нь мөн уур амьсгалын хувьд халуун бүс, завсрын халуун бүс, сэрүүний бүс зэрэг бүхий л төрлийн байгалийн бүсд оршдог ба 18400аад төрлийн ан амьтан байдгийн 20гаруй хувь нь хэдийнээ дэлхийн хамгаалалтанд орж,Тайвань тэдгээрийг өсгөх хамгаалах чухал газар нь болоод байна. Байгаль эх орныхоо үзэсгэлэнт байдал болон экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд Тайвань төрийн хамгаалалттай 7н цэцэрлэгт хүрээлэн,13н байгалийн үзэсгэлэнт газрыг бий болгож,Тайваний хамгийн үзэсгэлэнтэй байгалийн өнгө төрх болоод аялал жуулчлалын баялагийг нэгэн дор бий болгож чаджээ.Тухайлбал: Alishan-ий наран мандалт,далай мэт үүл манан,Зүүн Хойд Азийн хамгийн өндөр оргил болох Yushan уул,уул нуруу нь нуур далайтайгаа зэрэгцэн орших Sun Moon Like-ийн үзэмж, East Coast –ийн байгалийн цэвэр тунгалаг агаарыг хэвээр хадгалж чадсан нь ирсэн зочин гийчид хүмүүсийг татдаг Тайваний үзэсгэлэнт арлын гол зүйл нь билээ.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО