​ТАЙВАНЫ 2017 ОНЫ ЗУНЫ УНИВЕРСИАД XXIX ДҮГЭЭР ИХ НААДМЫН ТАНИХ ТЭМДЭГ


Хятадын Тайваны Тайпэй хотноо зохион байгуулагдах Дэлхийн оюутны спортын Универсиад XXIX дүгээр зуны их наадмын таних тэмдэг нь Хятад “北” (Тайпэй ба хойд) ханзыг UNIVERSIADE (Универсиад), UNITED (Нэгдсэн), UNIVERSITY (Их сургууль ба оюутан) зэрэг үсгүүдийг төлөөлүүлэн Олон улсын оюутны спортын холбооны “U” хэлбэрийн таних тэмдэгийн дүрстэй хослуулан залуучуудын хүсэл тэмүүлэл, эрч хучийг бэлэгдэн хязгааргүй итгэл найдвар, эерэг хандлагыг харуулсан юм. Тайпэйгийн Универсиадын таних тэмдэг нь өөдөө өргөн тэмүүлсэн, цоглог хэмнэлтэй туузан дурстэй бөгөөд Тайпэй хотын бадрангуй хөгжил цэцэглэлт, зогсолтгүй эргэлдэх инновацийн шийдэл санааг шингээжээ.
Таних тэмдэгийн доод хэсэгт Тайпэй 2017 зуны 29 дүгээр Универсиад наадам гэсэн бичээс бий. Спорт нь үндэс угсаа, арьс өнгө, хүйсийг ялгаварладаггүй. Олон улсын оюутны спортын холбооны бэлэгдэл болсон дараалсан 5-н таван хошуу бэлэгдэл нь олимпийн наадмын таван цагирагтай нэгэн адил утга санааг илэрхийлж наадмынхаа таних тэмдэгтэй хамт хослон оржээ. Энэхүү таван хошууны хөх, шар, хар, ногоон, улаан өнгийн дүрслэл нь Европ, Ази, Африк, Австрали ба далайн орнууд, Америк тивийг илтгэн харуулсан. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг оюутан тамирчид хуран цугларч, шударгаар өрсөлдөн, хүч чадлаа сорьж, өөрсдийнхөө ур чадварыг гайхуулахаар нэг дор цугларсаныг бас бэлэгдэн дүрсэлжээ.
Тайвань нь онцгой арлын орон бөгөөд нийслэл Тайпэй хот нь тус улсын соёлтой танилцах хамгийн гайхалтай газар юм. Тайпэй 2017 оны Зуны Универсиад наадам нь Тайваныг дэлхийн анхаарлын төвд байлгах, дэлхий нийтийг Тайвань руу татах, цаашлаад Тайванийг дэлхий даяар санан дурсуулах болно.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО