СЭЗИС-ийн баг Этүгэн ИС-ийг ганц оноогоор хожив
Спортын төв ордны А зааланд Монголын оюутны спортын V наадмын сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн тоглолтууд өнөөдөр ширүүн өрсөлдөөнтэй болж байна.
Эрэгтэйчүүдийн өнөөдрийн 2 дахь тоглолтод Этүгэн Их сургууль, СЭЗИС-ийн багтай ширүүн тулаан хийж 60:61-ээр буюу ганц оноогоор Санхүү эдийн засгийн их сургуулийн баг хожиж 5 дугаар байрын төлөө өрсөлдөхөөр болов. МУИС-ийн эмэгтэйтэйчүүдийн баг өнөөдөр МҮИС-ийг 85:43-аар хожиж үзэгчид дэмжигчдээ баярлууллаа.
Өнөөдрийн тэмцээнүүдийг МҮОНТ-ээр шууд дамжуулан үзүүлж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй багуудын энэ өдрийн тоглолтын цагийн хуваарийг та бүхэнд танилцуулж байна.