​Скуашийн оюутны ДАШТ Монгол тамирчид оролцож байна.



Дэлхийн оюутны аварга шалгаруулах Скуашын тэмцээн 2016 оны 09 сарын 05-11 нд Малайзын Куала Лумпурын их сургууль дээр зохион байгуулагдана. Тэмцээнд нийтдээ 19 орны 66 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, хосын төрлөөр өрсөлдөнө. Монголын Оюутны спортын холбоо тамирчдыг тэмцээнд амжилттай оролцуулах үүднээс Куала Лумпурын их сургууль дээр 14 хоногийн хугацаанд тамирчдын бэлтгэл сургалтыг хийлгэсэн юм.

Манай тамирчид болох Үндэсний техникийн их сургуулийн оюутан Э.Энх-Учрал, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн оюутан А.Уянга нар, дасгалжуулагч О.Алтанхуяг багшийн удирдлаган дор 3 хүний бүрэлдэхүүнтэй баг анх удаа оролцож байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО