​САЙН ДУРЫН ОЮУТНЫГ СОНГОЖ АВНА.


Азийн хүүхдүүд 2020 олон улсын наадмын захиргаанаас "Сайн дурын ажилтан" хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд 30 оюутныг сонгон шалгаруулж авна.
Оролцогч доорх шалгуурыг хангана. Үүнд:
"Сайн дурын ажилтан" хөтөлбөрт хамрагдах хүмүүс нь их, дээд сургуулийн 1-2 дамжааны оюутан байна.
Нас 18-25 байна. Орос эсвэл англи хэлний мэдлэгтэй байна. Олон улс, тив, дэлхийн спортын наадам, тэмцээнд ажиллаж байсан, сайн дурын бусад ажил гүйцэтгэсэн байх шаардлагын хангасан байна. Зохион байгуулах,удирдах ажлын дадлага туршлагатай, мэдлэгтэй, идэвхтэй амьдралыг эрхэмлэдэг байх ёстой. Оролцогч нь хүсэлтээ гарган, өөрийгөө илэрхийлсэн танилцуулга бичиж дээрх хэлээр ирүүлнэ.
Өөрийн тухай мэдээлэлээ Монголын оюутны спортын холбооны сайт www.mssf.mn сайтаар орж, анкетыг татаж авч бөглөн coamongolia2020@gmail.com хаягаар 2018 оны 11 сарын 20-ны дотор явуулна. Утас:311947.


Мэдээллийг нягтласны дараа 11 сарын 22-27-ны дотор ярилцлага, шалгалтанд оруулна.
Тэнцсэн 30 хүнийг урьж, ОХУ-ын наадмын ЗБХ-ноос дараагийн шатны ярилцлагад скайпаар оруулан, зохих тооны хүмүүсийг ОХУ-ын Сахалин мужид анх удаагаа болох "Азийн хүүхдүүд" өвлийн олон улсын спортын анхдугаар наадамд сайн дурын ажилтанаар урьж ажиллуулна.
Наадамд ажиллах сайн дурын ажилтаны ОХУ-д 14 хоног байрлах байр, хоол, нэгдсэн хувцсыг "Азийн хүүүдүүд 2020" наадмын захиргаа хариуцан гаргана.
Харин Улаанбаатар-Сахалин-Улаанбаатарын тээврийн зардлаа оролцогч өөрөө хариуцан гаргана. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцна.
Цаашид эдгээр оюутнууд нь Улаанбаатар хотноо 2020 оны 8 сарын 14-26-нд болох "Азийн хүүхдүүд" олон улсын спортын их наадам дээр ажиллана.
НААДМЫН ЗАХИРГАА