САГСЧИД 3х3 ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДААГАА ОРОЛЦОНО.


БНХАУ-ын Шиамен хотноо 2016 оны 11 сарын 19-24-нд Оюутны дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болж таван тивийн шилдэг 32 эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдөх гэж байна.
Монголын тамирчид энэ тэмцээнд оролцох эрхээ БНХАУ-ын Мүгдэн хотноо 2015 онд болсон Ази тивийн АШТэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн юм.
Энэ тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд Ази тивийн 2015 оны аваргын 3х3 тэмцээний мөнгөн медальт А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нарын тамирчид орж байна. Багийн дасгалжуулагчаар С.Тулга, ахлагчаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр нар хамт явна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО