САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО


Оюутны улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2016 оны 04 сарын 25-29 нд Монголыг үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын оюутны спортын холбоо хамтран Спортын төв ордны А заал, ШУТИС-ийн спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд их, дээд сургуулийн 18 багийн 360 гаруй тамирчид оролцлоо.

Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд М.Амаржаргал дасгалжуулагчтай, М.Тэлмэн ахлагчтай ШУТИС нэгдүгээр байр, О.Баярцогт дасгалжуулагчтай, С.Анхбаяр ахлагчтай Этүгэн ИС хоёрдугаар байр, М.Баярхүү дасгалжуулагчтай, Б.Ууганбаяр ахлагчтай ОУ-ын УБИС гуравдугаар байр, эмэгтэйчүүдийн төрөлд О.Баярцогт дасгалжуулагчтай, Ж.Янжинцэрэн ахлагчтай Этүгэн ИС нэгдүгээр байр, Д.Энэбиш дасгалжуулагчтай, Д.Тэргэл ахлагчтай МУБИС хоёрдугаар байр, Б.Ганзориг дасгалжуулагчтай, Б.Цамбагарав ахлагчтай ШУТИС гуравдугаар бай рэзэлж оюутны улсын аваргын 2016 оны тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО