САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫН АНХААРАЛД:


Монголын оюутны спортын 2020 оны "Универсиад" наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 14 баг оролцоно.

"Универсиад" 2020 наадамд орох нэр бүхий их, дээд сургуулийн багуудын техникийн зөвлөгөөн, сугалаа хийх үйл ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 26-нд 12:00 цагаас Спортын төв ордны 4 давхарын хурлын өрөөнд зохион байгуулна. Иймээс доорх багуудын албан ёсны төлөөлөгч нарыг хуралдаа хүрэлцэн ирэхийг мэдэгдэж байна.


Үүнд:

1. ШУТИС /эр, эм/

2. Сити ИС /эр/

3. МУИС /эр, эм/

4. Үндэсний БТДС /эр, эм/

5. МУБИС /эр, эм/

6. Отгонтэнгэр ИС /эр, эм/

7. СЭЗИС /эр, эм/

8. ХААИС /эр, эм/

9. ХУИС /эр/

10. Этүгэн ИС /эр, эм/

11. Мон-Алтиус ДС /эр, эм/

12. Худалдаа ҮИС /эр, эм/

13. Их Засаг ОУ-ын их сургууль /эр, эм/

14. ҮБХИС /эр/

15. ОУУБИС /эр/

16. ДХИС / эр, эм/

17. МҮИС /эм/

18. АШУҮИС /эм/

Энэ үеэр багуудын тоглолтын сугалааг хийх бөгөөд тоглолтын хуваарийг наадмын сагсан бөмбөгийн шүүгчдийн зөвлөлөөс танилцуулна. Дашрамд дурьдахад наадмын сагсан бөмбөгийн тэмцээн нь 2020 оны 11 дүгээр сарын 03-08-нд Спортын төв ордон, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын зааланд хуваагдан явна.