О.Есүгэн шагналт VI байрт шалгарлаа.


Дэлхийн оюутны Универсиад 2019 наадмын урт бууны 10 м зайн тэмцээн өчигдөр Наполи хотноо болж, Монголын залуу тамирчин О.Есүгэн шагналт 6 дугаар байрт шалгарлаа. Тэрээр шигшээ 8-т багтан 162.2 оноо авснаар ийнхүү Монголын тамирчдын салхийг хагалан шагналт байранд орлоо. Энэ зайд Чехийн Л.Браздова 259.3 оноогоор Универсиадын рекорд тогтоон алтан медаль хүртэв. Мөнгө, хүрэл медалийг Энэтхэг, Тайваны тамирчид хүртэв. Харин тамирчин Г.Нандинзаяа 11 байрт шалгарсан.