ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО



Монголын Оюутны Спортын Холбоо, Спортын Шинжлэх Ухаан, Биеийн тамирын Боловсролын Холбоо хамтран зохион байгуулсан “Монгол Улсын Гавъяат Багш, Шинжлэх ухааны Доктор (Sc), Профессор Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит “ОЮУТНЫ СПОРТ - ДЭЭД БОЛОВСРОЛЫН БИЕИЙН ТАМИР” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал 2016 оны 04 дүгээр сарын 07 ны өдөр БТСХөгжлийн төвийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

ОУОСХолбооны боловсролын хорооны гишүүн, МОХолбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, Доктор (Ph.D), дэд профессор Л.Гүндэгмаа нар хурлын зорилго, агуулга, ач холбогдолын талаар нээж үг хэлэв.
Хурлыг СШУБТБХолбооны удирдах зөвлөлийн гишүүн, Доктор (Ph.D), Дэд профессор И.Сэржхүү, хурлыг удирдан явууллаа. Шүүгчийн бүрэлдэхүүнд: Доктор Д.Бордух, Доктор Р.Ганбаатар, ОУОСХолбооны боловсролын хорооны гишүүн, МОХолбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан нар ажиллав.
ЭШОПБХуралд: МҮИС - ийн 3-р дамжааны оюутан А.Амаржаргал, ҮБТДС –ийн 3-р дамжааны оюутан Э.Балжинням, Б.Майнбаяр, МУБИС–ийн 3-р дамжааны оюутан Б.Тулга, Мон-Алтиус БТДС-ийн оюутан Ж.Шинэнжамц, ШУИС-ийн 3-рдамжааны оюутан Э.Пүрэвсүрэн, П.Алтанчимэг, ХААИС-ийн оюутан Б.Цаст-Оргил, АШУҮИС-ийн оюутан Б.Энхмөнх, ХСИС-ийн оюутан М.Ренчинбуу гэх мэт Монгол Улсын их дээд сургуулиудийн оюутнууд илтгэл тавьж хэлэлцүүлэв.
ЭШОПБХурлын дүнг гаргахад:
I-р байрыг ҮБТДС-ийн 3-р дамжааны оюутан Э.Балжинням, Б.Майнбаяр нарын Универсиад-2015” Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний үеийн бэртэл гэмтэлд хийсэн судалгаа
II-р байрыг МУБИС-ын Урлаг Биеийн тамирын сургуулийн 3-р дамжааны оюутан Б.Тулга “Оюутан суралцах үйл явцаа менжментийн үүднээс зохион байгуулах боломж” сэдэвт судалгаа,
III-р байрыг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн 3-р дамжааны оюутан Э.Пүрэвсүрэн, П. Алтанчимэг нарын “Оюутны цагийн ашиглалтанд спортын эзлэх байр суурь” сэдэвт судлагааны илтгэлүүд тус тус эхний байруудыг эзлэв.
Тэргүүн байр эзэлсэн “Универсиад-2015” Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний үеийн бэртэл гэмтэлд хийсэн судалгаа сэдэвт илгэл хэлэлцүүлсэн Э.Балжинням, Б.Майнбаяр нар “Оюутны Универсиад-2015” онд болсон наадмаар эмчийн туслахаар гардан ажилласан бөгөөд энэ үедээ хийсэн практикийн судалгаагаа илтгэлдээ тусгасан нь онцлогтой байлаа.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО