​Оюутны чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ



Монгол улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ. Тэмцээнд 20 их дээд, сургууль, коллежийн 270 гаруй тамирчид оролцож байна.Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд МОСХ-ны УЗ-ийн гишүүн ШУТИС-ийн хүндэт профессор, спортын мастер С.Энхтуяа, Монголын чөлөөт бөхийн холбооны ЕНБДарга О.Баянмөнх нар оролцож тамирчиддаа баяр хүргэж үг хэллээ. Тэмцээн 3 сарын 23-24 нд Спортын төв ордны А зааланд болно. Тэмцээнээс шалгарсан тамирчид 2016 оны 10 сард Турк улсад болох Оюутны дэлхийн аваргын тэмцээнд оролцох юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО