ОЮУТНЫ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО.



Монгол улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн 3 сарын 23-24 нд Спортын төв ордны А зааланд амжиллтай болж өндөрлөлөө. МОСХ-ноос МЧБХ-той хамтран зохион явуулсан энэ тэмцээнд “Аварга”, “Мон-Алтиус”, “Шонхор” биеийн тамирийн дээд сургууль, МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургууль, ҮБТДС, БХИС, МУИС, Хууль сахиулах их сургууль, ШУТИС, Монголын үндэсний их сургууль, Хүмүүнлэгийн их сургууль, Техник, технологийн дээд сургууль, “Этүгэн” анагаах ухааны их сургууль, Тээврийн дээд сургууль, Ховд аймгийн Техник, технологийн дээд сургууль зэрэг зэрэг нийслэл, орон нутгийн 15 их дээд сургууль, коллежийн 201 эрэгтэй, эмэгтэй 75 нийт 276 оюутан бөхчүүд өрсөлдлөө.

Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Сэдбазарын Ганзориг, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд ажиллалаа. Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Оюун, С.Энхтуяа, оюутны чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан нар оролцлоо.
Тэмцээн өрсөлдөөнтэй болж олон улсын хэмжээний мастер Б.Номин, З.Занабазар, Б.Нямбаяр, Э.Гантуяа, Т.Түвшинтулга нар жиндээ түрүүлж эрэгтэй 61 кг-ын жинд барилдсан Д.Балжинням өмсөх мэхийг уран сайхан хийж 86 кг-ын жинд зодоглосон М.Цогтгэрэл дэвжээтэй шахаж эргүүлэх мэхийг чадамгай хийж байлаа.
Олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа, З.Занабазар, спортын мастер Б.Болортуяа, Д.Хатанбаатар нар оюутны УАШТ-ний хошой аварга боллоо.
Энэ оны аравдугаар сард Турк улсын Корум хотод болох оюутны ДАШТ-нд оролцох бөхчүүдийн нэг том сорилго, шалгуур нь энэ тэмцээн боллоо.

Эрэгтэйчүүдийн
57 кг-ийн жинд
1.Занданбудын Занабазар /ҮБТДС, өсвөрийн азийн аварга/
2.Цэдэвийн Мандалсүрэн /МУБИС/
3.Батжаргалын Төгс /МҮИС/
3.Батсайханы Далайбаяр /ҮБТДС/
61 кг-ийн жинд
1.Түмэнбилэгийн Түвшинтулга /ҮБТДС, оюутны дэлхийн аварга/
2.Цэрмаагийн Чинзориг /ШУТИС/
3.Дамдингийн Балжинням /ҮБТДС/
3.Цэрэнгялбаагийн Ганзориг /МҮИС/
65 кг-ийн жинд
1.Батболдын Номин /МҮИС, ДАШТ-ний болон залуучуудын
ДАШТ-ний мөнгөн медальт, нийслэлийн оюутны шигшээ баг/
2.Баатархүүгийн Өсөхбаатар /ҮБТДС/
3.Батсайханы Нэмэхбаяр /ҮБТДС/
3.Батсуурийн Наранболд /ҮБТДС/
70 кг-ийн жинд
1.Даваацэрэнгийн Хатанбаатар /ҮБТДС/
2.Норовсүрэнгийн Амарсайхан /МҮИС/
3.Цэнгэлбаярын Азбилэг /ХСИС/
3.Болдхүүгийн Сүхбат /МҮИС/
74 кг-ийн жинд
1.Занданбудын Сумьяабазар /МҮИС/
2.Буянцогтын Цогтгэрэл /ҮБТДС/
3.Болдхүүгийн Батсүх /БХИС/
3.Бат-Эрдэнийн Бямбадорж /БХИС/
86 кг-ийн жинд
1.Баатарын Нямбаяр /ҮБТДС, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт/
2.Мөнхбаатарын Цогтгэрэл /ҮБТДС/
3.Зоригтын Мөнхзолбоо /ҮБТДС/
3.Ганбатын Бигэрмижид /МҮИС/
97 кг-ийн жинд
1.Энхбаатарын Төгөлдөр /ҮБТДС/
2.Баасанцогтын Өлзийсайхан /ҮБТДС/
3.Батдоржийн Намхай /МУИС/
3.Бат-Очирын Зоригоо /ШУТИС/
125 кг-ийн жинд
1.Цэдэндоржийн Мөнхбаяр /МҮИС/
2.Батхишигийн Одгэрэл /ШУТИС/
3.Баасангийн Эрдэнэбаатар /ҮБТДС/
3.Идэрийн Мандах /ШУТИС/
Эмэгтэйчүүдийн
48 кг-ийн жинд
1.Цогтбаатарын Цэнджав /МУИС/
2.Буяндалайн Чимгээ /МҮИС/
3.Очирын Мөнхцэцэг /“Шонхор” биеийн тамирийн дээд сургууль/
3.Ганбаатарын Пүрэвсүрэн /ҮБТДС/
53 кг-ийн жинд
1.Ганбаатарын Отгонжаргал /БХИС/
2.Бямбасүрэнгийн Мөнхнар /ҮБТДС/
3.Наранчулууны Мөнхзул /МҮИС/
3.Болормаагийн Дөлгөөн /ҮБТДС/
55 кг-ийн жинд
1.Бат-Очирын Болортуяа /МУБИС/
2.Сэдбазарын Энхтунгалаг /“Этүгэн” анагаах ухааны их сургууль/
3.Пүрэвхүүгийн Шинэхүү /МҮИС/
3.Бат-Оршихын Болор-Эрдэнэ /ҮБТДС/
58 кг-ийн жинд
1.Энхбатын Гантуяа /МҮИС/
2.Дашнямын Энхжаргал /МУБИС/
3.Гүндсамбуугийн Энхсувд /ХСИС/
3.Энхболдын Пүрэвжаргал /ҮБТДС/
60 кг-ийн жинд
1.Баатаржавын Шоовдор /ҮБТДС/
2.Энхбаярын Дэнсмаа /ШУТИС/
3.Отгонбатын Оюунтуяа /БХИС/
3.Баянмөнхийн Мөнхжаргал /МҮИС/
63 кг-ийн жинд
1.Бүрнээбаатарын Нямгэрэл /ҮБТДС/
2.Цэенпилийн Шинэхүүхэн /ҮБТДС/
3.Эрдэнэтуяагийн Саранхөхөө /Техник, технологийн дээд сургууль/
3.Батхуягийн Сүрэнжаргал /МУБИС/
69 кг-ийн жинд
1.Зоригтын Болортунгалаг /МҮИС/
2.Энх-Амарын Даваанасан /ҮБТДС/
3.Отгонхүүгийн Оюунгэрэл /ҮБТДС/
3.Бямбадоржийн Цэцэгбаяр /МУБИС/
75 кг-ийн жинд
1.Ган-Очирын Уртнасан /МҮИС/
2.Цэрэндоржийн Баярзаяа /”Шонхор” биеийн тамирийн
дээд сургууль/
3.Буянжаргалын Даваацэрэн /ҮБТДС/
3.Алтанхуягийн Солонгоо /МУБИС/
Байгууллагын нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрыг 87 оноогоор Ц.Баярсайхан, Ц.Гантөгс дасгалжуулагчтай ҮБТДС, хоёрдугаар байрыг 69 оноогоор Б.Эрдэнэболд дасгалжуулагчтай Монголын үндэсний их сургууль, гуравдугаар байрыг 36 оноогоор Х.Чойжилжав дасгалжуулагчтай МУБИС эзэллээ.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО