Оюутны Универсиад 2015 их наадмын кросс гүйлтийн тэмцээн болно



Оюутны Универсиад 2015 их наадмын кросс гүйлтийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 05 сарын 09-нд зохион байгуулагдана. Тэмцээний зааврын дагуу техникийн зөвлөгөөн 2015 оны 05 сарын 05 нд 14:00 цагаас Спортын төв ордны 4 давхарын хурлын зааланд боллоо. Тэмцээнд ИДС-ийн багууд багууд оролцоно. Нэг сургуулиас 50 тамирчин үүнээс 30 эрэгтэй, 20 эмэгтэй тамирчин оролцохоор болсон юм.

Нийтдээ уг тэмцээнд 11 сургуулийн 550 тамирчин оролцохоор бүртгүүлсэн юм. Тамирчин бүр өөрийн сургуулийн дугаартай оролцоно. Тамирчдыг нэгдсэн журмаар гараанаас гарган барианд барина. Тамирчид ҮЦХүрээлэнгийн 2,8 км замд гүйж хурдаа сорихоор боллоо.Тэмцээнийг МОСХ-ны шүүгчийн комисс шүүн явуулах бөгөөд ерөнхий шүүгчээр ҮШБагийн дасгалжуулагч, багш А.Амгалан ажиллана.

Сургуулиуд сугалаа сугалан гараанаас гарах ба техникийн зөвлөгөөн дээр доорх дараалалаар сургуулийн номерыг тараан хувиарлажээ.Үүнд: АШУҮИС - 001-050, ХААИС - 051-100, ШУТИС - 101-150, ҮБТДС - 151-200, ҮБТДС - 151-200, ХСИС - 201-250, "Мон-Алтиус" БТДС - 251-300, "Аварга" БТДС - 301-350, МУБИС - 351-400, МҮИС - 401-450, МУИС - 451-500, БХИС - 501-550 гэсэн дугаар авч тамирчид нь гүйх болжээ.

Эр, эм тамирчны эхний болон сүүлийн тамирчнаар цагыг авч, нийлбэрийн дунджаар оноог гаргана. Харин хамгийн бага цаг туулж гүйсэн эмэгтэй 3, эрэгтэй 3 тамирчинг шалгаруулж Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнана. Багийн дүнг гарган Универсиад их наадмын оролцооны оноог өгөхөөр зохион байгуулагч нар шийджээ.

Б.Баянбулаг