Оюутны Универсиад 2015 их наадам волейболын тэмцээнээр үргэлжилнэ.


Монголын оюутны Универсиад 2015 их наадмын волейболын тэмцээн 2015 оны 03-р сарын 02-07-нд МУИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрны (Эдийн Засгийн сургууль) биеийн тамирын зааланд болно.

Тамирчдын мандат олголт 03-р сарын 01-нд Спортын төв ордны 1-р давхарт хурлын өрөөнд 10:00-12:00 цагт болно. Их наадмын волейболын тэмцээний техникийн зөвлөгөөн 12:00-12:30 хооронд болно.


Монголын оюутны спортын холбоо