ОЮУТНЫ УЛСЫН АВАРГЫН 2016 ОНЫ ТЭМЦЭЭН ШАТРЫН ТӨРЛӨӨР ЭХЭЛНЭ
Монгол улсын оюутны аварга шалгаруулах 2016 оны спортын тэмцээнүүд шатар, волейбол, жүдо бөх, сагсан бөмбөг, заалны хөлбөмбөг, чөлөөт бөх, гандбол, таеквондо, ширээний теннис, модон бөмбөг, гүйлтийн цанын 11 төрлөөр явагдана. Эдгээр тэмцээнүүдийг МОСХолбоо нь спорт холбоод, тухайн спортыг хариуцсан багш, ИДС-тай хамтран зохионо.
Энэ оны хамгийн анхны оюутны улсын аваргын тэмцээн шатрын төрлөөр 201 оны 02 сарын 04-06 нд “Зууны шатар” клуб дээр явагдана. Оны отгон тэмцээн цанын төрлөөр 12 сарын 17-18 нд болж өндөрлөнө.
Энэ удаагийн оюутны улсын аваргын тэмцээний зорилго нь оюутан залуучуудыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвхи сонирхолыг өрнүүлэх, спортын төрлүүдийг оюутны дунд хөгжүүлэх, оюутан тамирчдын спортын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Мөн 2016 онд болох оюутны Азийн болон Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгыг агуулж байна.
ОЮУТНЫ УЛСЫН АВАРГЫН ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ, ХУГАЦАА,БОЛОХ ГАЗАР
№ Спортын төрлүүд Хугацаа Зохиогдох газар
1.Шатар 2 сарын 04-06 “Зууны шатар” клуб
2.Волейбол 3 сарын 03-09 МУИС-ийн спорт заал
3.Жүдо бөх 3 сарын 15-16 СТО-ны “А” заал
4.Сагсан бөмбөг 3 сарын 26-30 СТО-ны “А”заал ба ШУТИС-ийн заал
5.Заалны хөлбөмбөг 3 сарын 22-23 УБДСургууль
6.Чөлөөт бөх 3 сарын 25-27 СТО-ны “А” заал
7.Гандбол 4 сарын 01-03 МУБИС-ийн УБТС-ийн заал
8.Таэквондо 4 сарын 08-09 СТО-ны “А” заал
9.Ширээний теннис 4 сарын 15-17 “Оч” клуб
10.Модон бөмбөг 5 сарын 06-07 Гачуурт тосгон
11.Гүйлтийн цана 12 сарын 17-18 Скай резорт
Түүнчлэн энэ оны 04 сарын 07-нд оюутны эрдэм шинжилгээний их хурлыг МУГБагш, ШУ-ны доктор, профессор Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит болгон Үндэсний БТДС-тай хамтран явуулах юм.
Оюутны 2016 оны улсын аваргын тэмцээнд оролцогчид нь Олон улсын Оюутны спортын холбооны (FISU) тэмцээний дүрмийн дагуу төрийн өмчийн болон төрийн өмчийн бус их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцдаг (1988 оны 1 сарын 1-нээс 1998 оны 12 сарын 31)-ныг хүртэлх хугацаанд төрсөн 18-28 насны Монгол улсын иргэн байж тэмцээнд оролцох эрх авна.
Нэгдсэн дүнгээр (цанаас бусад) 10 төрөлд нь ИДС-ын баг тамирчдын дүнг гаргаж дарааллын дагуу байр эзлүүлж, 2016 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, цомоор 5 дугаар сард МОСХ-ноос шагнаж урамшуулна. Хөдөө, орон нутгийн сургуулиудаас сайн оролцсон 2 сургуулийг шалгаруулж тусгай шагнал олгоно.
МОСХ-ноос 2016 оны оюутны УАШТэмцээнийг шагналд олгох 700 гаруй медалийг нэгдсэн шугмаар гадаадад захиалан хийлгэж, эхний тэмцээнд олгохоор авчируулж бэлтгэсэн байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО