ОЮУТНЫ УЛСЫН АВАРГЫН МОДОН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ


Оюутны улсын аварга шалгаруулах 2016 оны тэмцээний модон бөмбөгийн тэмцээн 5 сарын 6 нд Гачуурт дахь Монгол шилтгээний модон бөмбөгийн талбайд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 7 сургуулийн эрэгтэй 44, эмэгтэй 44 тамирчин, баг, ганцаарчилсан, хос, холимог хос төрлөөр явагдаж шилдгүүдээ шалгарууллаа.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ШУТИС-ийн Ш.Батжаргал 92 оноогоор 1-р байр, Б.Билгүүндалай 103 оноогоор 2-р байр, Ховд ИС-ийн тамирчин С.Мөнхтулга 105 оноогоор 3-р байр, эмэгтэй ганцаарчилсан төрөлд ШУТИС-ийн Г.Отгонтуяа 99 оноогоор 1-р байр, ХААИС-ийн тамирчин М.Сугарсүрэн 109 оноогоор 2-р байр, Мон-Алтиус БТДС-ийн тамирчин Б.Аззаяа 114 оноогоор 3-р байр эзэллээ.

Холимог хосын төрөлд 1-р байрыг 57 оноогоор ШУТИС-ийн тамирчин Ш.Батжаргал, А.Цэрэнлхам нар, 2-р байрыг 59 оноогоор Аварга БТДС-ийн тамирчин С.Батцогт, Д.Ганцэцэг, 3-р байрыг 61 оноогоор МУБИС-ийн Д.Түдэв, Б.Болортуяа нар шалгарав.

Эрэгтэй дан хосын төрөлд ШУТИС-ийн Б.Билгүүндалай, Д.Хадбаатар нар 45 оноогоор, Мон-Алтиус БТДС-ийн Г.Баасандорж, З.Байтагсүрэн нар 52 оноогоор, ХААИС-ийн Р.Пүрэвсүрэн, М.Хүрэлмөнх нар 54 оноогоор, эмэгтэй дан хосын төрөлд ХААИС-ийн тамирчин М.Сугарсүрэн, Г.Мягмарсүрэн нар 55 оноогоор, Мон-Алтиус БТДС-ийн тамирчин М.Нандинцэцэг, Ж.Шинэнжамц нар 57 оноогоор, Үндэсний БТДС-ийн тамирчин Б.Надмид, О.Ариунаа нар 62 оноогоор эхний 3 байруудад шалгарлаа.

Эрэгтэй багийн төрөлд тэргүүн байрыг ШУТИС-ийн баг тамирчид (Ш.Батжаргал, Б.Билгүүндалай, М.Баасандорж, Д.Хадбаатар) 410 оноо, 2-р байрыг ХААИС-ийн баг тамирчид (Р.Пүрэвсүрэн, С.Ганбямба, М.Хүрэлмөнх, Ч.Ууганбаяр) 445 оноо, 3-р байрыг Мон-Алтиус БТДС-ийн баг (Г.Баасандорж, З.Байтагсүрэн, Т.Ариунболд, Н.Дондовням) 473 оноогоор эхний байруудад шалгарсан.

Эмэгтэй багийн төрөлд тэргүүн байрыг ШУТИС-ийн баг (Г.Отгонтуяа, Э.Цэнгүүл, А.Цэрэнлхам, Ц.Мөнхзул) 481 оноо, 2-р байрыг ХААИС-ийн баг (М.Сугарсүрэн, Ж.Наранчимэг, Г.Мягмарсүрэн, О.Баярчимэг) 513 оноо, 3-р байрыг Мон-Алтиус БТДС-ийн баг (Б.Аззаяа, М.Нандинцэцэг, Ж.Шинэнжамц, Г.Үүрийнтуяа) 518 оноогоор шалгарлаа.

Байгууллагын нэгдсэн дүнгээр ШУТИС-ийн баг 54 оноогоор тэргүүн байр, ХААИС-ийн баг 94 оноогоор хоёрдугаар байр, Мон-Алтиус БТДС 120 оноогоор гуравдугаар байр эзэлж Монголын оюутны улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээний шилдэг багуудаар тодорлоо.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО