ОЮУТНЫ ТАЭКВОНДОГИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО.


Оюутны улсын аварга шалгаруулах таэквондогийн тэмцээн 2016 оны 04 сарын 07-08 нд МУБИС-ийн Урлаг биеийн тамирын сургуулийн А зааланд боллоо. Тэмцээнд 21 их, дээд сургууль, коллежийн 250 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд МОСХ-ны УЗ-ийн гишүүн, ҮБТДС-ийн багш, доктор Л.Гүндэгмаа оролцож тамирчдад баяр хүргэлээ. Шилдэг эрэгтэйтамирчнаар "Дорнод" их сургуулийн оюутан У.Эрдэнэбаяр, Шилдэг эмэгтэй тамирчнаар "Мон-Алтиус" БТДС Д.Ангирмаа нар тус тус шалгарлаа.

Эрэгтэй /жин -55 кг/

1 байр: Б.Гандорж /Засагт Хан дээд сургууль/

2 байр: Э.Эрболд /МУБИС/

3 байр: Т.Билэгсайхан /Засагт Хан дээд сургууль/

3 байр: Ц.Түвшинзаяа /ХСИС/

Эрэгтэй /-60 кг/

1 байр: М.Түмэнбаяр /ХААИС/

2 байр: Э.Буянтулга /Дорнод ИС/

3 байр: Р.Чинбаатар /ИЗОУИС/

3 байр: Д.Амгаланбаяр /ХСИС/


Эрэгтэй /-65 кг/

1 байр: У.Эрдэнэбаяр /Дорнод ИС/

2 байр: Р.Мөнхболд /ҮБТДС/

3 байр: С.Түмэндэмбэрэл /БХИС/

3 байр: Г.Бямбацогт /ИЗОУИС/

Эрэгтэй /-70 кг/

1 байр: А.Нацагдорж /Мон-Алтиус ДС/

2 байр: Э.Алтанхуяг /ХСИС/

3 байр: Б.Урансүх /МУБИС/

3 байр: Ц.Мөнгөн /ҮБТДС/

Эрэгтэй /-75 кг/

1 байр: О.Билгүүн /ҮБТДС/

2 байр: У.Ваанчиг /БХИС/

3 байр: Н.Майнбаяр /ХААИС/

3 байр: Д.Уртнасан /БХИС/

Эрэгтэй /+75 кг/

1 байр: Н.Энхдөл /ХСИС/

2 байр: Б.Сэргэлэнбат /ҮБТДС/

3 байр: П.Золжаргал /ОУЭЗБДС/

3 байр: Г.Даваацэрэн /МУБИС/

Эмэгтэй /-50 кг/

1 байр: Х.Энхжаргал /ХСИС/

2 байр: М.Сувд-Эрдэнэ /БХИС/

3 байр: Г.Буяннэмэх /БХИС/

3 байр: Э.Оюунсүрэн /Дорнод ИС/

Эмэгтэй /-55 кг/

1 байр: Э.Баасанханд /МУБИС/

2 байр: Д.Отгонжаргал /Мон-Алтиус ДС/

3 байр: Б.Мөнхцэцэг /МУИС/

3 байр: Д.Уранцэцэг /МУИС/

Эмэгтэй /-60 кг/

1 байр: С.Янжинлхам /ҮБТДС/

2 байр: Б.Мөнхтуяа /МУБИС/

3 байр: С.Уранбилэг /ИЗОУИС/

3 байр: З.Оюунтөгс /ШУТИС/

Эмэгтэй /+60 кг/

1 байр: Д.Ангирмаа /Мон-Алтиус ДС/

2 байр: Э.Хишгээ /ҮБТДС/

3 байр: С.Нямсүрэн /БХИС/

3 байр: Ж.Баянжаргал /ҮБТДС/

Тэмцээний нэгдсэн дүнгээр М.Оюунбилэг дасгалжуулагчтай ҮБТДС 25 оноогоор нэгдүгээр байр, С.Эрдэнэбат дасгалжуулагчтай ХСИС 19 оноогоор хоёрдугаар байр, М.Мягмарбаяр дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС 17 оноогоор гуравдугаар байрыг эзэлж оюутны улсын аварга шалгаруулах 2016 оны тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөлөөр шагнагдлаа.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО