“ОЮУТНЫ СПОРТ УНИВЕРСИАД” ДУУ



Чин зүрхний хүсэл тэмүүлэл

Чадахгүй байсныг мэдүүлж сургалаа

Өөртөө томдсон мөрөөдөлтэй намайг

Өрсөлдөөн дунд хурцалж чадлаа.

Дахилт:

Хичээл зүтгэл биднийг ч өөрчилсөн

Хэцүү бүхнийг давахад тусалсан

Одтой насны өдрүүдийг чимсэн

Оюутан ахуйн спорт гайхамшиг аа

Эвийн хүч сэтгэлийн тэнхээгээр 

Идэр тамирчны түүхээ бүтээнэ ээ

Цуцашгүй тэмцэлээр жигүүрлэж

Цуу алдраа нартад дурсгана аа

Дахилт:

Хичээл зүтгэл биднийг ч өөрчилсөн

Хэцүү бүхнийг давахад тусалсан

Одтой насны өдрүүдийг чимсэн

Оюутан ахуйн спорт гайхамшиг аа

Бридж:

Би чи бид бүхний 

Оюутны Универсиад

Тэмцэл тулааны дэвжээнээс буугаад 

Танил нөхөд хэвээрээ үлдэнэ ээ

Төрөлх Монгол Улсынхаа нэрийг

Таван тивдээ дуурсгах болно оо

Дахилт:

Хичээл зүтгэл биднийг ч өөрчилсөн

Хэцүү бүхнийг давахад тусалсан

Одтой насны өдрүүдийг чимсэн

Оюутан ахуйн спорт гайхамшиг аа 

СҮЛД ДУУГ БҮТНЭЭР СОНСОХ

ШАГНАЛЫН АЯ СОНСОХ

Бридж:

Оюутны Универсиад