ОЮУТНЫ СПОРТЫН VI НААДМЫН ГАНДБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО


Гандболын тэмцээн 4 сарын 20-22-ниЙ өдрүүдэд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын ордонд болж аваргуудаа тодрууллаа.

Эмэгтэй багуудаас нэгдүгээр байрт МОН-АЛТИУС ДЭЭД СУРГУУЛЬ, хоёрдугаар байрт МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ, гуравдугаар байрт МУБИС, эрэгтэй багийн алтан медалийг МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ, мөнгөн медалийг Их засаг Олон улсын их сургууль, хүрэл медалийг Мон-Алтуис дээд сургуулийн баг хүртлээ. 

Багийн нэгдсэн дүнгээр МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ, МОН-АЛТИУС дээд сургууль, ИХ ЗАСАГ Олон улсын их сургуулиуд эхний гурван байрт шалгарч наадмын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО